Маргааш автомашингүй өдөр болно


Т.Онон | YOLO.MN
2024-09-20

Есдүгээр сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Энэ өдөр Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

Талбайн урд хэсгээр урлаг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн тодорхой тооны асрууд гарч иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн төвийн зургаан дүүргээс асар барьж үйл ажиллагаагаа явуулах ажээ.

Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд төвийн байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн автомашингүй өдрөөр хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг юм байна. 

#автомашингүй өдөр #Автомашингүй өдөр-2024