Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Унгар улсаас монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош нар “Хамтын ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичиг”-т өчигдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын БСШУСЯ, Унгар улсын Хүний Нөөцийн яам хоорондын хамтын ажиллагааны энэхүү баримт бичгийг 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд анх үзэглэж байжээ. Хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсаас Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулахаар болж байна.
Мөн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Унгарын тал бакалаврт 70 хүүхэд, магистрантурт 75, докторантурт 30 Монгол иргэнийг суралцуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн 15 Монгол иргэнийг богино хугацааны нэг түвшний сургалтын хөтөлбөрт хамруулна.
Унгар улсад хөдөө аж ахуй, нийгмийн ухаан, мэдээлэл зүй, хууль эрх зүй, эдийн засаг, инженер, анагаах ухаан, арга зүй, байгалийн шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг мэргэжлээр суралцуулах юм. Хөтөлбөр энэ оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: БСШУСЯ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх