"Дэлхийн сансрын долоо хоног"-г Монголд зохион байгуулна


YOLO.mn | YOLO.MN
2024-09-06

Шинжлэх ухааны хамгийн том арга хэмжээ "World Space Week 2022" аравдугаар сарын 4-өөс 10-ны хооронд Монголд албан ёсоор  зохион байгуулагдана.

"World Space Week 2022" нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: 

  • World Space Week Шинжлэх ухааны фестивалыг UG Arena-д 7 хоногийн турш зохион байгуулах
  • Бүтэн өдрийн Space Networking Event-г "SPACE & CLIMATE CHANGE" сэдвийн дор UG Arena-д зохион байгуулах
  • Нийслэлийн ЕБС-иудад сансрын 7 хоногийг тэмдэглэх
  • Монголын 21 аймагт Сансрын 7 хоногийг Unitel HUB-д зохион байгуулна.

Уг арга хэмжээнд өглөө 10 цагаас орой найман цаг хүртэл хүүхдүүд ямар нэгэн электрон хог хаягдлаа авчран үнэ төлбөргүй workshop-д оролцох ба UG Arena-д болох үндсэн арга хэмжээнд 5000 төгрөг төлөн хоёр цаг тутамд шинжлэх ухааны сонирхолтой туршилт, үзүүлбэр үзэх боломжтой.

Нээлтийн үйл ажиллагаа, туршилт, workshop, шинжлэх ухаантай холбоотой үзэсгэлэнгүүд гарах ба хүүхдүүдийг гайхшируулах бүтэн сансар огторгуйн дотоод засал хийнэ.

Мөн илтгэл, хэлэлцүүлэг, Space quiz буюу асуулт хариултын тэмцээн, сансар огторгуй сэдэвтэй cosplay болон хуучин хувцсаа ашиглан дахин загвар зохион бүтээх, dudu машины уралдаан гэх мэт олон сонирхолтой арга хэмжээ төлөвлөжээ.

Dudu шинжлэх ухааны музейн захирал Э.Даваа:

“Бидний хэрэглэж байгаа бүхэн инженерүүдийн шинжлэх ухааны үндсэн дээр бүтээсэн зүйлүүд байдаг. Гэвч МУИС-ын химийн танхимыг хоёр оюутан, физик, биологийн чиглэлээр мөн адил нэг л хүн төгсөж байгаа харагдсан. Бид нарт дараагийн үеийн инженерүүд гарч ирэхгүй байна. Шинжлэх ухаан дээр суурилан хийж, бүтээх салбарт хүн дутагдалтай болоод удаж байна. Тэгэхээр Монголд үйлдвэрлэл үлдэх нь эргэлзээтэй болсон гэх үгийг сонсоод хоолой зангирч байсан. Энэхүү арга хэмжээнд ирээд инженер болох, ямар нэгэн мөрөөдөл, хүсэл зорилготой, шинжлэх ухааныг сонирхон судлах, хувь хүний зүгээс эх дэлхийдээ ээлтэй байх талаар нөлөөлөх нь бидний зорьж буй үр дүн” гэв.

Нийтлэлийг: Х. Түмэнжаргал

Өмнөх жилийн үйл ажиллагааны зургуудыг хүлээн авна уу.

#Дэлхийн сансрын долоо хоног #World Space Week 202