Хар дарж зүүдлэх нь нойрны хэв маягийг алдагдуулж, стресс үүсгэдэг тул та яагаад хар дарсан зүүд зүүдэлж байгааг ойлгох нь таны сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд чухал. Хар дарсан зүүд гэж юу болох, хар дарсан зүүдний болзошгүй шалтгаан, эцэст нь тэдэнтэй хэрхэн тэмцэх талаар ойлгох нь зүйтэй.
ХАР ДАРСАН ЗҮҮДНИЙ БИЕ МАХБОДЫН БОЛОН СЭТГЭЦИЙН НӨЛӨӨ
Бидний сэтгэл санааны болон бие махбодийн аль алинд нь хохирол учруулдаг. Хар дарсан зүүд үргэлжлэх тусам сэтгэлийн хямралд хүргэж, үүнээс болж уйтгар гунигт автах юм.
Хар дарсан зүүдэнд үзүүлэх сэтгэцийн нөлөөллөөс гадна зүрхний цохилт ихсэх, булчин чангарах, хөлрөх, нойргүйдэх зэрэг бие махбодид нөлөөлөх нь бий. Зүрхний цохилт ихсэх, булчингийн хурцадмал байдал, хөлрөх зэрэг нь хар дарсан зүүднээс айх хариу үйлдэл бөгөөд цаг хугацааны явцад кортизол (стресс гормон) тогтмол ялгардаг байна.
Кортизол илүүдэл хэмжээгээр ялгарах нь жин нэмэх, батга гарахад хүргэдэг. Нэмж дурдахад, хар дарсан зүүднээс байнга сэрэх нь нойрны хэв маягийг алдагдуулдаг тул нойргүйдэл гэх мэт нойрны эмгэгийг үүсгэдэг. Нойргүйдэл үүсгэснээр бие махбодийн болон оюун санааны ядаргааны улмаас өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлдөг тархины манан үүсэж, ажиллагаа нь удааширахад хүргэнэ.
ХАР ДАРСАН ЗҮҮДНИЙ ШАЛТГААНУУД
Хар дарсан зүүд нь янз бүрийн шалтгааны улмаас үүсдэг бөгөөд гол шалтгаан нь: стресс, түгшүүр, PTSD, эм эсвэл бусад бодис, нойрны эмгэг, сэтгэлийн хямрал. Стресс, түгшүүр нь унтахын өмнө тархийг хэт их ажиллуулдаг бөгөөд энэ нь таныг унтахын өмнө тархин дахь химийн тэнцвэргүй байдлыг алдагдуулж хар дарсан зүүд үүсгэхэд тусалдаг. Гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж нэрлэгддэг PTSD нь хар дарсан зүүдний нийтлэг шалтгаан болдог.
Эм болон бусад бодисууд таны тархины химийн бүтцийг өөрчилдөг бөгөөд энэ нь нойрны мөчлөгт саад болж, хар дарсан зүүд зүүдлэхэд хүргэдэг ба нойрны apnea, нойргүйдэл зэрэг эмгэгүүд нь таны нойрны мөчлөгийг тасалдуулж, унтахтай холбоотой стрессийг үүсгэдэг. Нойргүйдэл, стрессээс болж тархины химийн өөрчлөлт нь хар дарсан зүүд ихсэхэд хүргэдэг байна.
ХАР ДАРСАН ЗҮҮДТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ?
1. Унтахаасаа өмнө хэт их утас оролдохгүй байх
Унтахынхаа өмнө шөнийн цагаар дэлгэцгүй хэвшсэнээр та хар дарсан зүүд зүүдлэх магадлал нь багасдаг.
2. Дасгал хийх
Стресс болон нойрны чанарт нь сөргөөр нөлөөлж буй бусад сэтгэл санааны хямралд орсон хүмүүсийн хувьд дасгал хийх нь таны сэтгэл санааны эерэг даавар болох эндорфиныг ихэсгэдэг тул стресстэй тэмцэх гайхалтай арга юм!
3. Гүнзгий амьсгалах
Гүн амьсгалах нь таны мэдрэлийн системийг зохицуулахад тусалдаг. Гүнзгий амьсгаа авснаар та мэдрэлийн системээ тайвшруулж, унтахын өмнө тархины үйл ажиллагааг бууруулж, хар дарсан зүүд зүүдлэх боломжийг хязгаарладаг.
4. Сэтгэл заслын эмчилгээ
PTSD, айдас түгшүүр, сэтгэлийн хямралтай тэмцэж буй хүмүүст сэтгэлзүйн эмчилгээ нь стресс, гэмтлийг даван туулахад туслах сайн сонголт байх болно.
5. Кофейн, архи зэрэг бодисыг хязгаарла
Кофейн болон архи нь таны тархийг идэвхжүүлж, тархины химийн бүтцийг өөрчилдөг. Иймээс эдгээр хоёр бодисыг устгаснаар хар дарсан зүүд үүсгэдэг өдөөлт, тархины химийн өөрчлөлтийг арилгах боломжтой. Нэмж дурдахад зарим эм нь тархины химийн бүтцийг өөрчилж, таны тархийг өдөөж, хар дарсан зүүд зүүдлэхэд хүргэдэг гэдгийг анхаарах нь чухал юм. Хэрэв та эм уусны дараа байнгын хар дарсан зүүд зүүдлэвэл эмчтэйгээ ярилцаарай.
Үе үе хар дарсан зүүд зүүдлэх нь хэвийн үзэгдэл боловч энэ нь таны өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэлмэгц та эмчээс зөвлөгөө авч сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: The Teen Mag
Нийтлэлийг бичсэн: Х. Түмэнжаргал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх