Есдүгээр сард нээлтээ хийх 10 кино


YOLO.mn | YOLO.MN
2024-09-03

Та бүхэндээ  есдүгээр сард нээлтээ хийх 10 киног танилцуулж байна.

Beetlejuice Beetlejuice

Үйл явдал: Нэгэн гэр бүлийн эмгэнэлт явдлын дараагаар өсвөр насны охин Астрид санамсаргүй байдлаар нөгөө ертөнц рүү нэвтрэх хаалга нээнэ. Энэ нь хойд ертөнцийн нууцлаг хот байх ба хоёр талбарт асуудал үүсч эхлэнэ.

Нээлт: 9-р сарын 6

Найруулагч: Тим Бертон

Гол дүрүүдэд: Майкл Китон, Уинона Райдер, Кейтрин Охара

Never let go

Үйл явдал: Олон жилийн турш муу ёрын сүнсээр хүрээлэгдсэн гэр бүл юу болохыг мэдэхгүй. Хүүхдүүдийнх нь нэг нь аймшгийн, муу зүйлс бодит болохыг ээжээсээ асууснаар тэд байгаа орчиндоо эргэлзэж эхлэнэ.

Нээлт: 9-р сарын 20

Найруулагч: Александр Ажа

Гол дүр: Холли Берри, Стефани Лавинь, Энтони Женкинс

Bagman

Олон зуун жилийн турш эцэг эхчүүд хүүхдүүддээ булааж авч явдаг, аймшигт Бегмений тухай анхааруулсаар иржээ. Патрик  хүү тэр нууцлаг, аймшигт учралаас мултарч чадсан ба дахин тэр аюултай байдал заналхийлж  буйгаар үргэлжилнэ.

Нээлт: 9-р сарын 20

Найруулагч: Колм Маккаррти

Гол дүрд: Сэм Клафлин, Стивен Кри, Антони Томас

Megalopolis

Зураач Сезар болон хотын захирагч Франклин хоёрын гол том зөрчилдөөн нь шинэ Ром хотын ирээдүй юм. Тэдний дунд нэг хүн байх ба түүний үнэнч байдал нь 2 талд хуваагдаж эхлэнэ.

Нээлт: 9-р сарын 27

Найруулагч: Френсис Форд

Гол дүрд: Адам Драйвер, Жанкарло Эспозито, Натали Эммануэль

Transformers One

Өстөн дайснууд болох Оптимус Прайм болон Мегатрон хоёрын гарал үүсэл нь нэгэн цагт ах дүүс шиг холбоотой байжээ. Энэ нь Кибертроны хувь заяаг хэрхэн яаж өөрчлөж буй талаар гарах юм.

Нээлт: 9-р сарын 20

Найруулагч: Жош Кули

Гол дүрүүдэд: Крис Хемсворт, Брайан Тайри, Хенри Скарлетт

Here after

Хүнд ослын дараагаар охин Робин сэргэхэд Клер маш их баярлана. Гэвч түүний охин үхлийн ирмэгээс сэргэхдээ ямар нэг учир битүүлэг, харанхуй зүйлс дагасан гэж сэжиглэн, сэтгэл санаа нь айдас болж хувирна.

Нээлт: 9-р сарын 13

Найруулагч: Роберт Салерно

Гол дүрүүдэд: Конни Бриттон, Жованни Сирфиера, Фрейя Ханнан Миллс

Empire Waist

Өсвөр насны охидын нөхөрлөл, загвар дизайнаар дамжуулан бие махбодоо хайрлаж сурч буй үйл явдлыг ахлах сургуулийн амьдралаар дамжуулан үзүүлнэ.

Нээлт: 9-р сарын 27

Найруулагч: Клэр Айюб

Гол дүрүүдэд: Мий Каплан, Жемима Еву, Рейн Вилсон

Long Gone Heroes

Эх орон, шашин шүтлэг, итгэл найдвараа хүртэл орхисон тусгай хүчний цэрэг дайны талбарт эргэн ирнэ. Хууль бус гэрээт ажиллагааны явцад баригдсан зээ охиныхоо төлөөх тэмцэл эхлэх болно.

Нээлт: 9-р сарын 20

Найруулагч: Жонн Сваб

Гол дүрүүдэд: Жош Хатчерсон, Френк Грилло, Мелисса Лео, Анди Гарсиа

The Substance

Шинжлэх ухааны технологийн дэвшлийн үр дүнд шинэ эсийг хуулбарлах бодис хэрэглэх болно. Тэр бодис нь өөрийнхөө залуу төрхийг бий болгодог байна.

Нээлт: 9-р сарын 18

Найруулагч: Корали Фаржит

Гол дүрүүдэд: Маргарет Куэлли, Деннис Куэйд, Дем Мур, Оскар Ласэж

The Wild Robot

Роз хэмээх ухаалаг робот усан онгоц сүйрсний дараа хүн амьдардаггүй арал дээр гацжээ. Хатуу ширүүн орчинд амьд үлдэхийн тулд тэр арлын амьтадтай холбоо тогтоон олон адал явдалтай нүүр тулна.

Нээлт:9-р сарын 27

Найруулагч: Крис Сандерс

Гол дүрүүдэд: Лулита Нёно, Педро Паскал, Кит Коннор

Эх сурвалж: Imdb

Сэтгүүлч: Д.Дөлгөөн

#кино