Жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдрийг олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн 168 оронд 173 хүүхдийн тусламжийн утас ажиллаж байна.
Манай улс 2005 онд хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Дотнын анд-1979” нэрээр анх нээжээ. 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн тусламжийн утасны дугаарыг гурван оронтой болгохоор шийдэж, 108 болгосон. 2016 оноос Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн.
Энэ оны I улиралд хүүхдийн тусламжийн 108 утсанд 536 мянга гаруй дуудлага иржээ.
Гал унтраах ангийн, цагдаагийн, эмнэлгийн түргэн тусламжийн утсыг цээжээр мэддэг шиг хүүхдийн түргэн тусламжийн утсыг хүн бүр мэддэг байя гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа уриалав.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх