"АМЕРИКИЙН БАРИМТАТ КИНО ӨДРҮҮД 2024" Гэгээнтэн кино театрт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ


YOLO.mn | YOLO.MN
2024-08-26

AНУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар ЭСЯ, Монголын кино институт хамтран “Америкийн баримтат кино өдрүүд 2024”–ийг Гэгээнтэн кино театрт өнөөдөр эхлүүлнэ.

Энэ удаагийн хөтөлбөрийг алдарт дуучин Тина Тернерийн намтар бүтээлээр нээж, Сезам гудамж, дэд бүтэц, байгаль орчин, ЛГБТИК+ хүмүүсийн эрх, нийгмийн сүлжээний хуурамч мэдээлэл, нөлөөлөгч нарын тухай сонирхолтой баримтат кинонуудыг дөрвөн өдрийн турш хүргэнэ.

Дэлгэрэнгүйг ЭСЯамны Нүүрном дахь Арга хэмжээ цэснээс харж болно, мөн тэнд буй холбоосоор суудлаа баталгаажуулах боломжтой. https://www.facebook.com/share/yertGbhCTBGEihMD/ Кино өдрүүд энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Хөтөлбөр:

8.26 ДАВАА
18:30 Тина 118’ Дэн Линдси, Т. Ж. Мартин
21:30 Нэгэн гудамжны нөхөд 107’ Мэрилин Агрело

8.27 МЯГМАР
19:00 Цахилгаан шатны төлөө 13’ Мартына Староста + Манай хот тосгод 87’ Стивен Ашер, Жинн Жордан
21:00 Хүний хүчин зүйл 78’ Мэттью Теста

8.28 ЛХАГВА
19:00 Эрх тэгш 148’ Стивен Кайак, Кимберли Рид

8.29 ПҮРЭВ
19:00 Надад итгэ 91’ Роко Белич
21:00 Хуурамч нэр алдар 87' Ник Билтон

#кино #Америкийн баримтат кино өдрүүд 2024