Венецийн олон улсын 76 дахь удаагийн кино наадам наймдугаар сарын 27-с энэ сарын долооныг хүртэл Венецийн Лидо аралд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг наадмын гол зорилго нь олон улсын кино театрыг бүхий л салбарт таниулан дэмжих явдал билээ. Наадмыг Японы найруулагч Хироказу Корээдагийн “Үнэн” “The Truth” киногоор ёслол төгөлдөр нээсэн ба хаалтанд зориулан Итали найруулагчийн бүтээсэн “Шаргал улаан тэрс үзэл” буюу “The burnt orange heresy” кино гарсан юм.
Венецийн 76 дах удаагийн кино наадмын нээлтийн ёслолд улсын алдартай жүжигчид болох Кристен Стюарт, Пенелопа Крус, Бред Питт болон загвар өмсөгч Барбара Пелвин гэх зэрэг олон олон л салбарын алдартнууд хүрэлцэн иржээ. Түүнээс гадна хүндтэй зохион бүтээгчид болох Зухайр Мурад, Эли Сааб нарын тансаг зэрэглэлийн даашинзнууд ч амилаад амжсан гайхалтай үдэш болсон юм.
Дээд шагнал болох Алтан-Арслангийн эзнээр Joker кино тодорсон бол Мөнгөн-Арслангаар About Endlessness тодорсон юм. Шүүгчдийн тусгай шагналыг The Mafia Is No Longer What It Used to Be хүртсэн бол шүүгчдийн дээд шагналыг An Officer and a Spy авлаа.
Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг алдарт жүжигчин Жонни Депптэй хамт “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээжээ.
Түүний Венецийн кино наадмын үеэр Жонни Депптэй авахуулсан зураг цахим орчинд хүмүүсийн анхааралд ихэд өртсөн байна. Дашрамд дурдахад Венецийн кино наадамд киноны нээлтийн хэвлэлийн хурал болсон юм. "Бүрэнхийд" цуврал киногоороо алдаршсан Роберт Паттинсон мөн энэ кинонд тогложээ. Б.Ганчимэг өмнө нь “Wonder woman”, “Ex Machina”, “Sweet Lies” зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн юм.
Эх сурвалж: https://www.yachtcharterfleet.com/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх