Америкийн “Forbes” сэтгүүл дуучин Rihanna-г тэрбумтан болсон гэдгийг албан ёсоор зарлалаа.
Дуучин Rihanna-гийн орлого 1.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд “Forbes” сэтгүүлээс түүнийг хөгжмийн салбар дахь хамгийн чинээлэг эмэгтэй уран бүтээлчээр мөн нэрлэжээ. Мэдээж тэрээр энэ бүх хөрөнгийг зөвхөн уран бүтээлээсээ олсон уу гэвэл үгүй. Түүний нийт орлогын дийлэнх хувь нь “Fenty Beauty” гоо сайхны брэндийнх нь үнэлгээнээс орж ирсэн байна. Тус брэнд энэ жилийн байдлаар 1.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд Rihanna-гийн хувьд брэндийнхээ тал хувийг эзэмшдэг билээ.
Харин үлдсэн хувь нь түүний дотуур хувцасны “Savage x Fenty” брэнд болон уран бүтээлүүдээс нь орж ирдэг байна.
Эх сурвалж: Forbes
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх