"Хүнийг хүндлэх, хайрлах, хүнд итгэх бүртээ бид суралцсаар л байдаг"


ССҮТөв | YOLO.MN
2017-02-08

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найз минь миний хамаг нууцыг бусдад задалчихлаа…

Тэгээд л сургууль дээрээ очтол тэр хоёр охин хоёулаа нийлээд надтай бүр хэн ч яриагүй. Надад үнэхээр хэцүү байна. Би одоо яах вэ?

Сайн байна уу? Миний өмнөх асуултад хариулж зөвлөгөө өгсөнд үнэхээр их баярлалаа. Өнөөдөр надад тулгамдаж буй нэг асуудал байна л даа. Би хүнтэй шууд яриа өрнүүлж чаддаггүй учраас нээх тийм олон найз байдаггүй. 4-р ангиас эхлэж найзалсан найз минь энэ жил шилжсэн болохоор их л хэцүү байсан. Гэхдээ надад бас нэг найз байдаг л даа, тэр шилжсэн найзаас минь нэг их ялгархааргүй л сайн найз. Гэвч тэр намайг нэг л өдөр бүр тоохоо болиод миний хамгийн дургүй охинтой нийлж хамаг нууцыг минь задалчихсан.

Тэгээд л би ганцаараа энэ жил шинээр ирсэн хоёр охинтой найзалж эхлэлээ. Нэг нь их олон найзтай нөгөөх нь надаас ч даруухан хүнтэй бараг л юм ярихгүй. Тэгээд би нэгэнтэй нь хамт суухаар нөгөөдөх нь гомдоод тэгсэн чинь нэг өдөр чатаар намайг найз гэж боддоггүй юм чинь уучлалт гуйгаад яахав дээ гээд намайг уучлалт гуйсан чинь… Тэгээд л сургууль дээрээ очтол тэр хоёр охин хоёулаа нийлээд надтай бүр хэн ч яриагүй. Надад үнэхээр хэцүү байна. Би одоо яах вэ? Би найзуудаа буцааж авмаар байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хүнийг хүндлэх,  хайрлах, хүнд итгэхдээ бид өдөр бүр суралцсаар л байдаг

Аливаа зүйлийг өөртөө бүрдүүлж, олж авахын тулд бидний зүгээс хийх ёстой нэг л зүйл байдаг. Энэ бол хүчин чармайлт юм.

Хүн амьдралдаа хүсвэл хүрч чадахгүй зүйл гэж байхгүй. Аливаа зүйлийг өөртөө бүрдүүлж, олж авахын тулд бидний зүгээс хийх ёстой нэг л зүйл байдаг. Энэ бол хүчин чармайлт юм. Материаллаг бүх зүйлд хүрч чадсан ч сэтгэлд сэтгэл нэг л хоосон байх юм гэдэг үгийг хэдэнтээ сонсож байсан байх. Гэтэл бидний сэтгэлийг дүүргэж байдаг зүйл нь амьдралын цаг хугацааны минь утга учир болж байдаг, тэдний төлөө л хичээхийг, сайнаар байхыг хүсдэг гэр бүл, зоригийг бадрааж, сэтгэлийг сэргээж, ойлгож дэмжиж байдаг найз нөхөд, чи л чадах ёстой мэт, чиний л дотор буцалж байдаг хүсэл тэмүүлэл, амжилт, биднийг хөтөлж, хөглөж байдаг сонирхол юм.

Бас бидний амьдралд байх ихэнхи зүйлийг бид сурах боломжтой. Хүнийг хүндлэх, хүнд итгэх, хүнийг хайрлахад түүнчлэн найзалж нөхөрлөхөд  бид өдөр бүр суралцсаар л байдаг. Хүний хөгжлийн үе шатандАмьдралд бүх зүйл дардан байдаггүй. Тиймээс хааяа мэдээж хэрэг сайн найз, жинхэнэ найз байна гэдэг өөрөө найз нөхөддөө хэр их цаг зарцуулдаг вэ? Чи найзынхаа нууцыг хэр сайн хадгалсан бэ? Чамд л итгээд бид найз нөхөдтэй байснаар бидний гуниг хоёр дахин багасч баяр хөөр маань хоёр дахин нэмэгддэг билээ.

Сайн найзтай болохын тулд өөрөө сайн найз бай.  Дараах хэдэн зүйлийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэзээ нэгэн цагт найзыхаа нууцыг өөр хүнд ярьж байсан уу? Найздаа хангалттай сайн анхаарал тавьж чаддаг уу? Найзыгаа сайшааж урамшуулж чаддаг уу? Хэцүү үед нь хажууд нь байдаг уу? Өөртөө сайн найз хайж олохоос илүү би бусдад найз байж чаддаг уу гэж асуугаарай. Эдгээрт хариулсны дараа өөртөө дахин нэг дүгнэлт хийгээрэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Тоонолжин

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers #Friends #School