Зарим зан үйл нь тэр дороо сөрөг сэтгэгдэл төрүүлж, хэдхэн секундын дотор хүмүүст дургүйцлийг төрүүлдэг.
1. Нүдээрээ харилцаа үүсгэхгүй байх
Харц тулгарахаас зайлсхийх нь таныг өөртөө итгэлгүй эсвэл сонирхолгүй хүн мэт харагдуулдаг.
2. Бусдын яриаг таслах
Хүмүүсийн яриаг байнга таслах нь бүдүүлэг төдийгүй тэдний санаа бодлыг үл хүндэтгэж байгааг илэрхийлдэг. Энэ нь та өөрийн санааг илүү чухал гэж үздэгийг илтгэж байгаа аж. Сонсох нь аливаа харилцан ярианд ярихтай адил чухал юм.
3. Хэтэрхий сөрөг байх
Байнга сөрөг байх, эерэгээр хэлэх зүйлгүй байх нь бусдыг өөрөөсөө түлхдэг. Хүмүүс байгалиасаа эерэг, өөдрөг хүмүүс рүү татагддаг. Байнгын сөрөг хандлага, гомдоллох, доромжлох нь хүмүүсийг танаас холдуулахад хүргэдэг.
4. Байнга давуу байх гэж эрмэлзэх
Үргэлж хэн нэгний түүх, амжилтыг давах гэж оролдох нь таныг хурдан нэр хүндгүй болгож болзошгүй юм. Бусдын амжилтыг тэдэнтэй өрсөлдөхийн оронд тэмдэглэх нь илүү хүчтэй, харилцан холбоог бий болгоход тусална.
5. Биеийн хэлэмж
Таныг үг хэлэхээс өмнө биеийн хэлэмж тань ярьдаг. Гараа урдаа зөрүүлж, харц тулгарахаас зайлсхийх, утсаа байнга шалгах нь таныг хаалттай, сонирхолгүй эсвэл үл хүндэтгэсэн мэт харагдуулдаг.
6. Шударга бус байх
Жижиг худал ч гэсэн таны нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Шударга байдал бол аливаа харилцаанд итгэлцэл, хүндэтгэлийн үндэс юм. Худлаа ярьж байгаад баригдсан хүмүүсийг хэчнээн өчүүхэн зүйл байсан ч итгэлгүй гэж үздэг учраас тэр даруйдаа дургүйцдэг.
7. Хувийн орон зайг үл хүндэтгэх
Хэн нэгний хувийн орон зайд халдах нь таныг түрэмгий эсвэл нийгмийн хэм хэмжээг үл тоомсорлож байгааг харуулдаг. Ялангуяа хувийн орон зайг үнэлдэг соёл иргэншилд хил хязгаарыг хүндэтгэх нь маш чухал юм. Хэн нэгний хувийн орчинд зөвшөөрөлгүйгээр халдах нь түүнийг эвгүй байдалд оруулж, сөрөг сэтгэгдэл төрүүлдэг.
Эх сурвалж: Awareness act
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх