Хямд төсвөөр аялж болох Азийн 10 орон


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-12-13

Хүний амьдралын дурсамжтай цаг мөчүүдийг бүтээж чаддаг зүйлсийн нэгээхэн хэсэг нь аялал билээ. Аялж байх хугацаандаа мөнгөө тооцож, зөв зарцуулж байх нь маш чухал байдаг.  Тэгвэл хямд төсвөөр аялангаа олон сонирхолтой газраар аялах боломжтой Азийн 10 оронг санал болгож байна.

ВЬЕТНАМ

Вьетнам нь Азийн хамгийн хямд төсвөөр аялах боломжтой улсуудын нэг. Тус улс нь байгалийн тогтоц, өөрийн өвөрмөц соёл болон хоол хүнсээрээ алдартай. Жишээ нь Ханой хот, Нха Трангийн наран шарлагын газар, Фу Кок арлын далай зэрэг олон гайхалтай газруудыг  аялагчдад аялахад тухтай болгон тохижуулсан байдаг.  Мөн хоолны хувьд олон төрлийн өвөрмөц хоол хүнсээрээ жуулчдыг татаж чаддаг.

Нэг өдрийн дундаж өртөг: $64 орчим байдаг.

КАМБОЖ

Мөн л Азийн хамгийн хямд зардалтай улсуудын  нэг бөгөөд  үнэ өртөг нь аялагчдыг татах нэг давуу тал болсон байдаг байна. Хөл хөдөлгөөн ихтэй зах зээл болон Ангкор Ват сүм зэрэг нь  тус улсыг бүрэн судлах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Мөн өөрсдийн соёлын өвөрмөц байдлаараа аялахад таатай улсуудын нэг гэж тооцогддог. Байр, хоол, тээврийн зардлууд нь боломжийн хямд байдаг.

Нэг өдрийн дундаж өртөг: $45 орчим байдаг.

ТАЙЛАНД

Энэ орны соёл, үзэсгэлэнт байгаль, халуун дулаан уур амьсгал зэрэг нь олон аялагчдыг татдаг. Бангкок хотын амьдрал, үзэсгэлэнтэй арлын бүсүүд нь аялагчдад амрах, аялах тухтай орчинг бүрдүүлж чаддаг. Энэ улсад аялагчид ихэвчлэн түүхэн эртний сүмүүдтэй танилцаж, наран шарлагын газарт амардаг билээ. Мөн Тайланд нь Азийн хамгийн хямд улсуудын нэг бөгөөд байр, хоол, тээвэр нь хямд байдаг.

Нэг өдрийн дундаж өртөг: $30 орчим байдаг.

ЛАОС

Лаос нь Зүүн Өмнөд Азийн үнэ өртөг багатай аялахад тохиромжтой улсын нэг билээ. Анир чимээгүй байгалийн сайхан, эртний сүмүүдийг үзэх, амар амгалан орчинг  мэдрэхэд их тохиромжтой улс. Меконгийн голын эрэг, Луан Прабангийн сүмүүд нь  аялалыг сонирхолтой, үзүүштэй болгодог.

Нэг өдрийн дундаж өртөг: $25 орчим байдаг.

МЬЯНМАР

Тус улсын сонирхоход тохиромжтой газруудаас дурдвал Инле нуур, Янгон хотын алтан сүмүүд  юм. Мьянмар нь үзэсгэлэнт байгалийн сайхан, амар амгалан, тайван орчноороо аялагчдыг татдаг. Баганын эртний сүмүүд болон Инле нуурыг үзэж сонирхоход тохиромжтой гэж нутгийн улс үздэг.

Нэг өдрийн дундаж өртөг: $30–35 орчим байдаг

 ИНДОНЕЗ

Индонез нь Азийн хамгийн аюулгүй орнуудын нэг гэж нэрлэгддэг.  Өөрсдийн соёл уламжлал, байгаль зэргээрээ аялагчдыг татдаг. Жава арал дахь галт уулууд, Комодо арал, Бали аралын ой нь энэ орны үзэсгэлэнтэй төрхийг илэрхийлдэг.

Нэг өдрийн дундаж өртөг: $28 орчим байдаг.

ФИЛИППИН

Зүүн Өмнөд Ази дахь хамгийн алдартай аяллын газар билээ. Мөн л байгалийн олон янзын өнгө төрхтэй үзэсгэлэнт газруудаар баялаг. Наран шарлагын газрууд, хаш тагтай будааны талбай, далайн эргийн ойролцоох сонирхолтой амьдралын хэв маягууд нь энэ орны өнгө төрхийг бий болгодог.

Нэг өдрийн дундаж өртөг: $20–25 орчим байдаг.

ХЯТАД

Манай өмнөд хөрш болох Хятад улс нь үзэж харах зүйл ихтэй билээ. Бээжин дэхь универсал паркаар зочлох, Шиан дахь Терракот, Шанхай, эртний болон орчин үеийн  түүх соёлынх нь талаар үзэж сонирхох гээд үзэж харах зүйл ихтэй. Хятад улс нь  өөрөө тооцож аялж чадвал үнэ өртөг багадаа ордог. Мөн аялагчдыг олон сонирхолтой газруудаар татаж чаддаг билээ.

Нэг өдрийн дундаж өртөг: $30-50 байдаг.

МАЛАЙЗ

Малайз нь Зүүн Өмнөд Азийн аялахад тохиромжтой улсуудын нэг юм. Куала Лумпур хотын төвөөс эхлэн аялж, Лангкави арал гээд байгалийн сайхан орчинд амрах боломжтой.  Мөн хямд өртөгтэй аяллын газруудтай гэдгээрээ жуулчдыг татдаг.

Нэг өдрийн дундаж өртөг: $25 орчим байдаг.

 ШРИ ЛАНКА

Шри Ланка нь үзэсгэлэнт байгалийн сайхан, эртний сүмүүд болон амттай хоолоороо алдартай. Далайн эрэг, ширэнгэн ой болон бусад жуулчдын ихээр очдог газруудаар аялах боломжтой.

Нэг өдрийн дундаж өртөг: $32 орчим байдаг.

Эх сурвалж: VinWonders

#аялал #Азийн орнууд