Ярилцлагад таны хэлсэн бүхэн чухал. Ажил олгогчид мартагдашгүй сэтгэгдэл төрүүлж, ярилцлагын асуулт бүрийг зөв хариулбал та хүссэн ажилдаа гарцаагүй орж чадна. Бага зэрэг бэлтгэл, эерэг хандлага, зөв сэтгэлгээний тусламжтайгаар та хамгийн хэцүү асуултуудыг даван гарч чадна.
Ярилцлагад ямар асуулт ирэхийг таах аргагүй, гэхдээ эдгээр нь нэлээд түгээмэл асуултууд юм.
1. "Та өөрийгөө танилцуулаач?"
2. "Таны ажил мэргэжлийн хүрээнд гаргасан хамгийн том амжилт юу вэ?"
3. "Яагаад бид таныг ажилд авах ёстой юм бэ?"
4. "Та яагаад энэ ажлыг сонирхох болсон бэ?"
5. "Та энэ ажлын талаар хаанаас олж мэдсэн бэ?"
6. "Таны хамгийн том давуу тал юу вэ?"
7. "Таны хамгийн том сул тал юу вэ?"
8. "Таны удирдлагын арга барил ямар вэ?"
9. "Танд тулгарч байсан хамгийн том сорилт юу байсан бэ?"
10. "Таны мөрөөдлийн ажил юу вэ?"
11. “Та ажил дээрээ зөрчилдөж байсан уу? Хэрэв тийм бол та тэдэнтэй хэрхэн харьцсан бэ?"
12. "Та манай компанийн талаар юу мэдэх вэ?"
13. "Та таван жилийн дараах өөрийгөө хэрхэн харж байна вэ?"
14. "Та өөр бусад компанитай ярилцлага хийж байгаа юу?"
15. "Та яагаад одоо хийж байгаа ажлаасаа гарахаар шийдсэн бэ?"
16. "Та яагаад сүүлийн ажлаасаа халагдсан бэ?"
17. "Та яагаад сүүлчийн ажлаасаа гарсан юм бэ?"
18. "Та ажил дундаа яагаад завсарлага авсан бэ?"
19. "Та энэ ажлыг ямар давуу талтай гэж гэж бодож байгаа вэ?"
20. "Тантай хамт ажилладаг хүмүүс таныг хэрхэн тодорхойлох бол?"
21. "Өмнөх дарга чинь таныг хэрхэн тодорхойлох вэ?"
22. “Та ямар ажлын орчинд хамгийн тухтай байдаг вэ?”
23. "Таны цалин хэд байвал тохиромжтой бэ?"
24. "Та ажлаас гадуур юу хийх дуртай вэ?"
25. "Та стрессээ хэрхэн даван туулдаг вэ?"
26. "Та амжилт/бүтэлгүйтлээ хэрхэн зохицуулдаг вэ?"
27. “Хэцүү нөхцөл байдал/төсөл, түүнийг хэрхэн даван туулсан тухайгаа тайлбарла.”
29. "Та бусад хүмүүстэй сайн хамтарч ажилладаг уу?"
30. "Таны карьерын зорилго юу вэ?"
31. "Та бие даан ажиллахыг илүүд үздэг үү, эсвэл багаар ажиллахыг илүүд үздэг үү?"
32. "Манай компани юуг илүү сайн хийж чадна гэж та бодож байна вэ?"
33. "Та хэр зохион байгуулалттай бэ?"
34. "Таны анкет дээр бичигдээгүй зүйл байгаа бол бидэнд хэлэхгүй юу?"
35. "Танд асуух зүйл байна уу?
Эх сурвалж: Career Addict
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх