"Залуу эрдэмтэн хөтөлбөр 2024" зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
2024-06-17

Зориг сангийн Монголын Залуу Эрдэмтэн хөтөлбөр буюу The Mongolian Young Scholars Program (MYSP) зарлагдлаа!  

MYSP хөтөлбөр нь ЕБС-ын сурагчдад гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцах талаарх мэдээллийг 7 хоногийн турш сонирхолтой семинараар дамжуулан олгодог хөтөлбөр юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар

  • 7 хоногийн турш дэлхийн шилдэг их сургуулийг оюутан төгсөгчдөөс суралцах
  • Ментортой болж, тэдний туршлагаас суралцах
  • Гадаадад суралцах талаар цогц мэдлэгтэй болох
  • Өөртэйгөө ижил зорилготой найзуудтай болох

Тавигдах шаардлага

  • ЕБС-ын 10-12-р ангийн сурагч байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Гадаадын их сургуулиудад суралцах чин хүсэлтэй байх
  • Төрийн өмчийн сургуульд сурдаг бол давуу тал болно

Өргөдөл хүлээн авах хугацаа

2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 23:59

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#хөтөлбөр