Hello Venus хамтлагийн гишүүн асан Yoo Ara хорт хавдартай тэмцэж байгаа тухайгаа хуваалцжээ


Т.Онон | YOLO.MN
2024-06-13

6-р сарын 11-нд Hello Venus-ийн гишүүн асан Инстаграм хуудсаараа дамжуулан яагаад удаан хугацаанд идэвхтэй байгаагүйгээ тайлбарлав. Тэр хорт хавдартай гэж оношлуулж, мэс засал хийлгэсэн ба биеийн байдал сайжирч байгаа гэжээ.

Сайн уу, Юү Ара байна. 
Та бүгд сайн уу. Олон хүн намайг үнэхээр үхсэн гэж бодож байгаа юм шиг санагдаж байна
Би ядарч, эрүүл мэнд, биеийн байдал үнэхээр муу байсан үе олон байсан.
Шалгалтанд орох гэж байгаад хорт хавдар болохыг мэдсэн.
Хагалгаа хийх шаардлагатай гэсэн оноштой тул хорт хавдрыг арилгах хагалгаанд орж, эм уусан, харин одоо сайжирч байна.
Надтай холбогдож чадахгүй, гомдсон хүмүүс олон байсан болохоор би өөрийнхөө сэтгэлийн шаналалтай маш их тэмцсэн.
Миний танилууд болон намайг хайрладаг бүх хүмүүс ойлгож байвал би маш их баярлах болно.
Энэ жил стрессээ багасгаж, эрүүл мэндээ сэргээхийн тулд шаргуу ажиллахаар төлөвлөж байна.
Хүн бүр битгий өвдөөрэй, эрүүл мэндээ үргэлж анхаарч байгаарай! Зуны халуунаас болгоомжил.
Би холбоотой байхыг хичээх болно.
Сайхан амраарай.
P.S. Та маш их цочирдсон байх, гэхдээ би үүнийг санаа зовоохын тулд бичээгүй. Би зүгээр л сайн байна гэж хэлэх гэсэн юм.. битгий их санаа зов, гуйя.

#oddiintuhai