Дэлхийг хамгийн их бохирдуулагч брендээр Coca-Cola нэрлэгдлээ


Их гоё харагдаж байгаа биз?

Далайд хаягдсан хуванцар хог хаягдлууд хэр удаан хугацаанд задарч уусах талаар тодорхой мэдээлэл гараагүй ч эрдэмтдийн баримжаалж буйгаар 450 гаруй жил шаардагдах аж. Харамсалтай нь дэлхийн хуванцар хаягдлын аудитын газраас гаргасан "Хуванцраас ангижрах" хэмээх судалгаагаар дэлхийг хамгийн их бохирдуулагч брендийн жагсаалтыг Coca Cola  компани хоёр дахь жилдээ тэргүүлжээ. 

Энэхүү судалгааны үр дүнгийн хариуд Coca- Cola компани:

- “Манай бүтээгдэхүүний сав, баглаа боодол зэрэг нь далай, байгаль орчинд хаягдсан тохиолдолд бид яагаад ч зүгээр суугаад байж болохгүй. Тиймээс бусад байгууллагын адилаар эх дэлхийдээ тулгамдаад буй эдгээр ноцтой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд далайн усанд хаягдаж буй хуванцар хог хаягдлыг цэвэрлэх тал дээр туслахаар ажиллаж байна"

ХУВАНЦРААС АНГИЖРАХ

Энэ оны есдүгээр сард 51 орны 72,000 гаруй сайн дурын ажилтнууд бүтэн нэг өдрийг хог хаягдал цуглуулан өнгөрөөжээ. Тэд далайн эрэг, усан зам, гудамж талбай зэрэг байршлуудаас хуванцар сав, аяга, баглаа боодол болон бусад хогийг түүж авсан байна.

Нийт цуглуулсан хогийн 43% нь бидний байнга хэрэглэдэг брендүүдийн хаягдал байсан байна. Сонирхолтой нь дэлхийн 37 орноос олдсон хог хаягдлын 12'000 гаруй хуванцар нь Coca-Cola компанийн бүтээгдэхүүн байсан. Coca-Cola-гийн дараа хамгийн их хуванцар хог олдсон компаниуд нь Nestlе болон Pepsi нар байв. Сайн дурынхан нийтдээ 59'000 гаруй гялгар уут, 53'000 гаруй бусад төрлийн уут, 29'000 гаруй хуванцар сав олжээ.

БҮС НУТГИЙН ЧИГ ХАНДЛАГА

Хог хаягдлыг тал дээр бүс нутаг бүр өөр өөрийн гэсэн хандлагатай байдаг. Жишээлбэл АНУ-д Nestle, Solo Cup, Starbucks зэрэг компаниуд хуванцрын хаягдлаараа тэргүүлдэг бол Европ болон Африк тивүүдэд Coca Cola компани тэргүүлдэг аж. Ази, Өмнөд Америкт хуванцрын хаягдлаараа мөн л Coca Cola хоёрдугаар байранд жагсдаг байна. 

Coca- Cola компани хэлэхдээ:

- “Бид бүтээгдэхүүнийхээ лонх, лааз зэрэг хог хаягдлыг эргэн цуглуулахын тулд дотоодын бүх бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар хичээж байна. Мөн PET хуванцрыг дахин боловсруулж хүнсний өндөр чанартай сав, баглаа боодолд ашиглах зэрэг байгаль дэлхийд ээлтэй маш чухал технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна"

2018 онд Coca-Cola компани хуванцар хаягдлуудаа цуглуулж дахин боловсруулна гэж амласан ч 2019 онд уг жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.

Саяхан Coca-Cola компани далайн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах замаар гарган авсан шинэ савлагааны загвараа танилцуулсан. Coca-Cola нь эдгээр технологийг арилжааны зориулалтаар ашиглана гэж мэдэгдээгүй ч томоохон хуванцар үйлдвэрлэгч учир тэдний энэхүү жижиг өөрчлөлт том өөрчлөлтийг авчрах биз ээ.

Coca Cola брендийн далайн хог хаягдлыг дахин боловсруулах замаар гаргаж авсан шинэ савлагаа

Эх сурвалж: Intelligent Living

#Coca Cola #Plastic