Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Сард хоёр удаа "найз минь" ирэх зүгээр үү?
Сайн байна уу, би 15 настай.
Миний биений юм ирдэг болоод жил гаруй болж байна. Гэхдээ эхэндээ тогтмол хугацаанд буюу сард нэг л удаа ирдэг байсан юм. Гэтэл хоёр сарын өмнөөс сард хоёр удаа ирэх боллоо. Ямар нэгэн өвчин туссан юм болов уу, эсвэл угаасаа ингэдэг юм уу. Би ээжтэйгээ тийм ч дотно биш болохоор энэ талаар ярилцаж чадахгүй байна. Найзуудаасаа асуухаар тэд тоохгүй юм. Яагаад ингээд байгааг нь надад хэлээд өгөөч. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Мөчлөгөөс шалтгаалж биений юм сард хоёр удаа ирж болно
Сайн байна уу, чамд энэ өдрийн мэнд хүргэе.
Биений юм сард ирэх хугацаа нь түүний мөчлөгөөс хамаарна. Хэрэв мөчлөг нь 20-30 хоног бол хуанлийн сарын хугацаанд хоёр удаа ирэх боломжтой. Тиймээс наад зах нь 3-6 сарын турш тогтмол хөтөлсөн сарын тэмдгийн хуанлийг үндэслэн мөчлөгийг тодорхойлдог. Жишээ нь: Нэгдүгээр сарын 1-нд биений юм ирээд дараагийнх нь 1 сарын 28-нд ирж болно. Энэ нь сард хоёр удаа ирсэн мэт боловч 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйн хувьд хугацаандаа ирсэн байна. Тиймээс энэ бол ямар нэгэн санаа зовох асуудал биш юм. Харин олон хоногоор ирэх (7-оос дээш хоног), хоорондын зай нь хэвийн мөчлөгийн хэмжээнээс хэт ойр бол охидын мэргэжлийн эмчид хандаарай.
#НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН бусад зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх