Автомашингүй өдрөөр урлаг соёл, спортын олон төрлийн үйл ажиллагаа болно


YOLO.mn | YOLO.MN
2024-05-24

Маргааш болох “Улаанбаатар Марафон 2024” өдөрлөгөөр урлаг соёл, спортын олон төрлийн үйл ажиллагааг төв талбайд зохион байгуулна. 

Талбайн автобусны буудлын дэргэд LEMON SPICE хоолны өдөрлөг хийх бол Mongol Mix Project-ийн хамт олон авто замын төв цэг дээр монголын шилдэг DJ нарын тоглолтыг толилуулна. 

 Мөн ерөнхий спонсоруудын асар байрлаж, иргэдэд хөнгөлөлт, урамшуулалттай худалдаа, үйлчилгээг үзүүлэх юм байна. 

Спортлог иргэддээ зориулж Msports.mn-ын 50 гаруй спорт клубээс хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх бол залуусын брэнд 9 3 / / K I D U L T.-аас тооны хязгаартай брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэх юм. Мөн Cherry Bomb шинэ үзүүлбэрүүдээ толилуулах болно.

Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлэмний, төв цэг дэх DJ үзүүлбэр, хоолны өдөрлөг болно. 

#автомашингүйөдөр