“ECOSOC - 2021” залуучуудын чуулга уулзалтын бүртгэл өнөөдөр дуусна


Энэ сарын 7, 8-ны өдөр “ECOSOC” залуучуудын чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд дагалдах 40 гаруй хэлэлцүүлэг нь цахимаар зохион байгуулагдахаар болжээ. 

Өдгөө арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг уулзалтад оролцсоноор өөртөө тулгамдаж буй асуудлын талаар дуу хоолойгоо глобал түвшинд хүргэж, дэлхийн хэмжээний баримт бичгүүдэд нөлөөлөх боломжтойгоороо онцлог билээ. 

Ингээд энэхүү чуулга уулзалттай холбоотойгоор зохион байгуулагдах 44 үйл ажиллагаанаас монгол залууст илүү хүртээлтэй гурван үйл ажиллагааг онцолж байна. 

1. YOUTH-AGENTS OF CHANGE FOR TRANSFORMATIVE RECOVERY OF LDCS

Энэхүү арга хэмжээ нь буурай хөгжилтэй орнуудын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад залуучуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, залуучуудын чадавхыг ашиглахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх зорилготой. Хэлэлцүүлгийн үр дүнд Залуучуудын тунхаглалыг боловсруулах бөгөөд 2022 оны нэгдүгээр сард Катарын Доха хотод зохион байгуулагдах НҮБ-ын Буурай хөгжилтэй орнуудын тавдугаар бага хурлаар засгийн газар хоорондын чуулганд танилцуулж батлах юм.

Зохион байгуулагч: НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн газар

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 6-ны 20:30 минут

ЭНД дарж бүртгүүлээрэй. 

2. UNITING FOR ADOLESCENTS DURING COVID-19 AND BEYOND

Цар тахлын үед өсвөр насныхны нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авахыг өсвөр үеийнхэнд уриалах, урт хугацаанд хэрэгжих үйл ажиллагааны талаар залуучууд болон сайд нарын түвшинд хэлэлцүүлэг өрнөнө. Энэхүү арга хэмжээ нь өсвөр насныханд чиглэсэн шийдэл, инновацийн хандлага, олон нийтийн хамтын ажиллагаа болон дараагийн  арван жилийн хугацаанд хурдацтай ахиц дэвшил гаргахад юу чухал шаардлагатай талаар хэлэлцэх ажээ.

Зохион байгуулагч: ДЭМБ, ЮНИСЕФ, НҮБ Хүн амын сан, ЮНЕСКО

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 6-ны 21:00 минут

ЭНД дарж бүртгүүлээрэй. 

3. YOUTH AS RESEARCHERS: KNOWLEDGE DEVELOPED BY YOUTH, WITH YOUTH, AND FOR YOUTH

Энэхүү нэмэлт арга хэмжээ нь “COVID-19-ийн залуу судлаачид” хэмээх эрдэм шинжилгээний санаачилга дээр үндэслэн цар тахлын нөлөөг судлах зорилгоор таван гол чиглэлд (сайн сайхан байдал, боловсрол, хүний эрх, иргэний үйл ажиллагаа, технологийг ашиглах) зохион байгуулагдана. Тус үйл ажиллагаагаар залуучуудын удирдаж буй судалгааны ажлын чадавхыг бэхжүүлэх, залуучуудыг утга учиртай оролцуулах хэрэгсэл болох үнэ цэнийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Зохион байгуулагч: ЮНЕСКО

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 6-ны 22:00

ЭНД дарж бүртгүүлээрэй. 

Эх сурвалж: НҮБ-ын ЗЗХороо

#Мэдээ #Үйл явдал #Уулзалт