Болгар дахь Америкийн Их Сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна


YOLO.mn | YOLO.MN
2019-11-04

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь Болгар дахь Америкийн Их Сургуульд бакалаврын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. 

Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Америк болон Европын Холбооны 2 дипломтой төгсөж, дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх боломжоо нэмэгдүүлээрэй. 

- Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог.

- Оюутны хотхонд ажил хийх, оюутны зээлд хамрагдах, мөн Америк руу аялах ажиллах хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжуудтай. 

- Либерал Арт боловсролын системтэй, бүх хичээл Англи хэл дээр явагддаг.

Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

Бизнесийн удирдлага, Компьютерын ухаан, Мэдээллийн систем, Уран Зохиол, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, сэтгэл судлал, физик   
 мөн дагалдах мэргэжлээр: Антропологи, Дүрслэх урлаг, Философи, Кино судлал, Маркетингийн харилцаа, Гадаад хэл, Төрийн бодлого, Зүүн Өмнөд Европ судлал. 

Элсэгчдэд тавигдах шаардлага:

Монгол Улсын иргэн байх

- 2020 оны 6-р сард сургуулиа төгсөх /жич: 1 курсийн оюутнууд байж болно/
- Онц сайн дүнтэй суралцдаг байх
- TOEFL IBT 80, IELTS 6,5, эсхүл TOEFL ITP 550 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх

Бүрдүүлэх материал – дараах материалыг www.aubg.edu хаягаар орж онлайн хэлбэрээр явуулна:
- Өргөдлийн маягт

- Дүнгийн хуулбар

  • хэрэв 12 дугаар ангид сурч байгаа бол сүүлийн 3 жилийн дүнгийн хуулбар (орос эсхүл англи хэл рүү орчуулсан байх);
  • хэрэв гэрчилгээний хуулбар өгөх тохиолдолд нотариатаар батлуулсан байх

- Эссэ – өгөгдсөн 2 сэдвийн аль нэгээр 650 хүртэл үгэнд багтаасан байх 

- Тодорхойлох захидал – 2 багшийн тодорхойлолт

- CV буюу товч намтар 

Өргөдлийн маягт хүлээн авах хуваариуд: 

1. 2019 оны 12-р сарын 10 (Англи хэлний шалгалтын оноогүй бөгөөд TOEFL ITP шалгалтад урилгаар орох  хүсэлтэй өргөдөл гаргагчид тус өдрөөс өмнө амжиж материалаа бүрдүүлж өгөх)

2. 2020 оны 3 сарын 1 (албан ёсны TOEFL IBT, Duolingo эсхүл IELTS оноотой байх)

3. 2020 оны 6 сарын 1 (албан ёсны TOEFL IBT, Duolingo эсхүл IELTS оноотой байх)

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ БОЛОН ЗУУЧЛАЛЫН ХӨЛСГҮЙ 
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ 24-р байр, 1-р давхар
Утас: 319016, 8906-6941
Э-шуудан: Odonchimeg@earcmn.org
Цахим хуудас: www.aubg.edu;  www.earcmn.org
Facebook: /AUBGcurious; /EARCMongolia

#тэтгэлэг #боломж