Фэйсбүүк, твиттерт хэрхэн бусдыг "BLOCK" хийх вэ?


Л.Галбаатар | YOLO.MN
2017-01-30

Цахим орчин мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийн талбараас гадна бусдыг дарамтлах, хүмүүс гадуурхагдах орчин болоод удаж байна. Ийм дарамт, гадуурахлын эх үүсвэр олон янз.

Тухайлбал, цахим орчин дахь гадуурхлын нийт 82.2%-ыг фэйсбүүкт, 21.4%-ийг твиттерт мэдэрдэг байна. Фэйсбүүк, твиттер хэрэглэгч өсвөр насныхны 2/3 нь цахим орчны дарамтад өртөж хохирогч болж байна.

Тэгвэл фэйсбүүк, твиттер дэх энэ их дарамтаас хэрхэн ангижрах талаар та бодож үзсэн үү?

Өнөөгийн нөхцөлд фэйсбүүк, твиттерт ‘block’ товчийг хэрэглэх нь үр дүнтэй арга болж байна. ‘Block’ гэдэг нь хаах хязгаарлах гэсэн утгатай үг юм.

Учир нь хэн нэгнийг фэйсбүүк, твиттерт хааснаар тухайн этгээд таны бичвэрийг үзэж чадахгүй бөгөөд тантай харилцах боломжгүй болдог. Үүнээс гадна таны хаасан этгээдийн зүгээс таны мэдээллийг үзэх, таныг бичвэр, зураг, сэтгэгдэлд холбох, найзаар нэмж чадахгүй.

Тэгвэл фэйсбүүк, твиттерт хэрхэн хаах вэ?

  • Фэйсбүүкт нэвтэрч орсны дараа баруун дээд буланд байрлах цоожны дүрс буюу ‘Privacy Shortcuts’ хэсэгт дарна.
  • Үүний дараа “Надад төвөг удаж байгаа хэн нэгний үйлдлийг хэрхэн зогсоох вэ?” буюу “How do I stop someone from bothering me?” гэх сонголтыг сонгоно.
  • Эцэст нь блоклохыг хүссэн хүний фэйсбүүкийн нэр, хаягийг бичээд “Block” товчийг дарна.

Ингээд л болчихно. Дээрх үйлдлийг гар утсан дээр мөн хэрэглэх боломжтой.

Гэхдээ үүний дараа танд төвөг учруулагч этгээд өөрийг нь Block хийснийг мэдэх боломжтой. Тиймээс бусдад мэдэгдүүлэхгүйгээр найз хэвээр мөртлөө таны мэдээллийг үзэх боломжгүй болгох арга бий юу? Ийм олон арга байгаа. Жишээлбэл:

Танилын жагсаалт үүсгэх. Үүний тулд тухайн этгээдийн профайл руу орсны дараа нэрийнх нь хажууд байх “Найзууд” буюу “Friends” гэсэн хэсгээс “Acquaintances” гэснийг сонгоно.

Ингэснээр та өөрийн хаягаар зураг, бичлэг оруулах буюу мэдээлэл түгээхийн өмнө хэнд үзүүлэхээ шийдэх буюу “танилын жагсаалтад байгаагаас бусад этгээд харах боломжтой” гэх утга бүхий “Friends except Acquaintances” гэсэн сонголт хийх боломжтой болж байна.

Та өөрийн хаягаар зураг, бичлэг оруулах буюу мэдээлэл түгээхийн өмнө “Friends” гэсэн тохиргооноос хэнд үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхдээ дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. ‘What’s On Your Mind?’
  2. ‘Friends’
  3. ‘More Options’
  4. ‘Custom’
  5. ‘Don’t Share With’
  6. ‘Мэдээллээ харуулахыг хүсээгүй хүний Фэйсбүүкийн нэрийг бичих’
  7. ‘Save Changes’.

Өөр нэг асуулт бол, фэйсбүүкт хэн нэгнийг хаахаас гадна тухайн нэг этгээдийн зөвхөн зарим үйлдлийг хязгаарлах боломжтой юу гэх асуулт юм.

Энэ нь боломжтой юм. Тухайлбал, өөрийг нь биш, тухайн этгээдээс ирүүлэх зурвас буюу мессеж, програм буюу апп-ийн урилга, үйл явдлын урилга, апп, хуудсыг хаах боломжтой. Үүний тулд дараах дарааллыг баримтална:

  • ‘Privacy Shortcuts’
  • ‘See More Settings’
  • ‘Blocking’

Гарч ирсэн сонголтоос аль тохирох хэсэгт Фэйсбүүкийн найз, апп, хуудасны нэрийг бичнэ: Block Messages, Block App Invites, Block Event Invites, Block Apps, Block Pages.

Твиттерт бусдыг хаах нь арай цөөн үйлдэлтэй:

  • Танд төвөг удаж буй этгээдийн нэр буюу хаяг дээр дарна.
  • Үүний дараа Settings буюу товчийг дарна
  • Гарч ирсэн сонголтоос хаах буюу ‘Block’ гэснийг сонгоход л хангалттай.

Дээр дурдсан фэйсбүүк, твиттерт таныг дарамтлах, төвөг учруулах гэж оролдсон буюу тийнхүү дарамталж, гадуурхсан этгээдийг хааснаар та цахим орчинд аюулгүй, тухтай байх болно.

#facebook