Zico, Jennie нарын хамтран “SPOT!” дуугаа цацлаа


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-04-27

Дөрөвдүгээр сарын 26-нд Zico, Jennie нарын хамтран дуулсан “SPOT!” дуу цацагдлаа. Тэдний хамтрал, клипны өнгө төрх, зураг авалт, репперын хослол, Jennie-ийн дээд хоолой гээд бүх зүйл нь шүтэн бишрэгчдэд нь таалагджээ. 

Zico хэвлэлд өгсөн мэдээлэлдээ ”Би үүнийг хийж дуусгасныхаа дараа төгс болсон гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэж байсан. Энэ дуу нь сонсогчдын сэтгэлийг сэргээх, хөгжилдөх хүслийг төрүүлэх энгийн хэр нь сэтгэл татам дуу байх болно” гэжээ. Тэрээр 2022 оноос хойш хоёр жилийн дараа “SPOT!” дуугаараа эргэн ирж байна.  

Харин Jennie-ийн хувьд тэрээр өнгөрсөн сард дуучин Matt Champion-тай хамтран дуулсан “Slow Motion”дуугаа цацсан юм.  

Эх сурвалж: NME 

#мэдээ