Үр бүтээлгүй, товлосон зүйлгүй, хийцгүйрч цагийг өнгөрүүлж буйдаа өөрийгөө буруутгах ч яагаад ч юм нэг л хөдлөмгүй санагдаж байна уу? Тэгвэл залхуу зандаа баяртай гэж хэлж үр бүтээлтэй амьдралд хөл тавихад нь туслах найман аргыг хуваалцъя.
1. Дэглэмтэй болох
Өдөрт заавал хийх тогтсон дэглэмтэй болох нь залхуурлыг даван туулах зөв гарцын нэг. Өглөө босоод шууд л иогийн дасгал хийх, ажил, хичээлээ тдуусгаад стрессээ гадагшлуулж дугуйланд явж болно. Мөн унтахаасаа өмнө нэг цаг ном уншиж, эсвэл утас оролдохгүй цаг хагас болно зэрэг өөрт амархан суух дэглэмийг мөрдөж эхлээрэй.
2. Урам зориг өгөх зорилго тавь
Залхуу зангаа дарахын тулд биднийг дотроос өдөөх хүчин зүйл хэрэгтэй. Тиймээс өөрийг тань урин дуудах сэтгэл хөдлөм зорилго тавиарай. Мөн түүнийгээ бодит болгохын тулд нэг өдөр, долоо хоног, сар, улирал, бүтэн жил магадгүй гурван жилээр ч төлөвлөж болно. Гол нь эцсийн үр дүнг үргэлж төсөөлөх хэрэгтэй. Энэ нь илүү шийдэмгий байхад тусална.
3. Ажиллаж, суралцах тохиромжтой орчныг бүрдүүл
Орчиноо тохижуулж, уйтгартай газрыг урам зориг өгөх төв болгох хэрэгтэй. Бүтээлч байдал, анхаарал төвлөрөх тухтай орчныг бүрдүүл. Урам өгөх эшлэл, хүндэлж явдаг хүн, хайртай гэр бүлийнхнийхээ зургийг нүдэнд харагдахуйц газар тавиарай.
4. Хариуцлагатай хамтрагчтай болох
Ганцаараа биш хамтдаа суралцах нь бүтээмж, ойлгоцыг тэлдэг. Тиймээс суралцах хүсэлтэй, зорилго нэгтэй найзтайгаа хамтарч хичээллэх хэрэгтэй.Хамтдаа тодорхой зорилго тавьж, бие биедээ урам зориг өгч, хүнд хэцүү үед бие биедээ түлхэц өг.
5. Сарниулах зүйлсээ холтгох
Бүтээмжийн гол дайсан бол анхаарал сарниулах хүчин зүйлс. Утасны дуудлага, инстаграммын мэдээлэл, дотно чат, юүтүб суваг гээд төгсгөл нь гүйцэгдэхгүй мэдээлэл дунд төөрөлдөх үед цаг зүгээр л урсаад өнгөрдөг. Тиймээс та юу хийх хэрэгтэй гэдгээ өөртөө ямагт сануул. Төвлөрөх цагтаа анхаарал сарниулах зүйлсээ унтрааж хэвшээрэй.
6. Хоёр минутын дүрмийг баримтал
Хоёр минутын дүрмээр та супер баатрын дүрд хувирах болно. Маш энгийн. Та жижиг ажлаа хоёр минутад багтааж эрчтэй, хурдтай, хойшлуулалгүй хийхэд суралцаж, цаг тавин гүйцэтгэж үзээрэй.
7. Бүгдийг нарийвчил
Хийх ёстой зүйлээ яг хаанаас нь эхэлж, аль хүртэл үргэлжлүүлж, дараа нь яах ёстойгоо хуваагаарай. Ингэснээр одоо яах билээ гэж тээнэгэлзэлгүй төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж сурна.
8. Цаг ашиглахад суралцах
Бага багын зарчим, төлөвлөгөө, хийцгүй байдлаас бүтээмж рүү шилжиж цагийг ашиглах гэсэн багахан хичээл зүтгэл тань залхуурлаас сэв хийтэл гаргачихна шүү дээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх