Хүүхдүүдээ хараагүй болохоос нь өмнө дэлхийгээр аялуулж буй гэр бүл Монголд иржээ


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-10-21

Канадын хос Эдит, Себастиан нарын дөрвөн хүүхдийн гурвыг нь хараа муудах удамшлын ховор өвчин буюу ретинит пигментозтой гэж оношилжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэд дунд эргэм насандаа бүрэн хараагүй болох  гэнэ.

Ретинит пигментоз гэж юу вэ?

Ретинит пигментоз нь нүдний торлог бүрхэвчинд нөлөөлдөг ховор өвчний бүлэг бөгөөд бага багаар хараагаа алдсаар удалгүй бүрэн хараагүй болдог удамшлын өвчин юм. Нүдний удамшлын өвчнийг эмчлэх анагаах ухааны хөгжил дэвшил гарч байгаа ч ретинит пигментозыг эмчлэх арга одоогоор алга байна.

Үүнийг мэдсэнийхээ дараа хосууд хүүхдүүддээ харахгүйгээр амьдрах шаардлагатай ур чадварыг бий болгоход нь туслахад анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн ба тэднийг бүрэн хараагаа алдахаас өмнө дэлхийгээр аялахаар төлөвлөжээ. Ийнхүү  тэд хүүхдүүддээ дурсамж бүтээх аялалдаа 2020 оны долоодугаар сард гарсан бөгөөд манай улсаар ч аялсан байна. 

Том охин Маяа Монгол улсад морь унасан нь аяллын хамгийн дурсамжтай мөч байсан гэдгээ дурдсан бол 

Дунд хүү Колин гал тэрэгт унтаж өнгөрүүлэх нь таалагдсан гэв.

Харин бага хүү Лаурент аяллын турш төрсөн өдрөөрөө агаарын бөмбөлөг унах нь таалагдсан тухайгаа хэлжээ. 

Тэд одоогоор Намиби, Замби, Танзани, Турк, Индонези зэрэг орноор аялаад байна.

Эх сурвалж: BBC

#Мэдээ