Хаврын улирлын болзооны санаанууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-04-13

Хавар ирлээ, дагаад хайр ирлээ. Хайртай охин/залуутайгаа үнэ цэнтэй дурсамж бүтээх сонирхолтой 5 болзооны санааг хүргэе. 

Хамтдаа хоол хийх 

Гал тогоонд хамтдаа цагийг өнгөрөөх нь бие биеэ таньж мэдэх сайхан арга юм. Хэрэв хамтдаа хоол хийх боломжгүй бол гэр гэртээ хоол бэлдэн, солилцож идээрэй. 

Дугуйтай болзоо 

Ичимхий хосуудад зориулсан төгс болзооны санаа бол дугуйтай болзоо юм. Шулуун, бартаагүй замыг сонгож өвөрмөц дурсамж бүтээгээрэй. 

Музей үзэх 

 

Зарим хүний хувьд музей уйтгартай газар мэт санагддаг ч энэ нь сонгодог урлагийн нэг билээ. Уран зургийн үзэсгэлэн үзсэн ч болно шүү. 

Бяцхан пикник 

Байгалийн сайханд хүний сайнтай болзоорой. Цаасан шувуу нисгэх, ууланд алхах, ярилцах гэх мэтчилэн бие биедээ тайван мэдрэмж төрүүлэх нь хамгийн чухал. 

Алхах 

Хотын гудмаар хөтлөлцөөд алхах нь уламжлалт болзооны нэг хэдий ч хамтдаа алхсан газар бүр дурсамж болон үлддэг юм шүү. 

#нийтлэл