Babymonster охидын хамтлагийн дебют цомог дээд амжилт тогтоожээ


YOLO.mn | YOLO.MN
2024-04-08

YG Entertainment-ийн дор бэлтгэгдэж, Blackpink хамтлагийг залгамжлан гарч буй Кпоп охидын “Babymonster” хамтлагийн анхны цомог борлуулалтаараа шинэ амжилт тогтоосныг агентлагийн зүгээс мэдээллээ.  

Хамтлагийн анхны EP "Babymons7er" өнгөрсөн даваа гарагт гарснаас хойш эхний долоо хоногтоо 401,287 хувь борлогдсон аж. 

Энэ үзүүлэлт нь Kпоп охидын хамтлагийн анхны цомог эхний долоо хоногтоо хамгийн олон хувь борлогдсон үзүүлэлт юм.   

Кпоп салбарт эхний долоо хоногт тухайн цомог хэдэн хувьд борлуулагдах нь нь уран бүтээлчийн нэр хүнд, шүтэн бишрэгчдийнх нь цар хүрээг тодорхойлох чухал хэмжүүр гэж үздэг. 

Анхны цомог нь худалдаанд гарсан даруйдаа iTunes цомгийн жагсаалтад дээгүүр байр эзэлж Sheesh" нь дуу нь Spotify-ын Daily Top Songs Global чартад 69-т орсон нь энэ жилийн Kпоп охидын хамтлагийн хамгийн өндөр үнэлгээ болжээ. 

Babymonster бол Солонгос, Япон, Тайланд гэсэн гурван өөр орноос гаралтай Рука, Фарита, Аса, Рами, Рора, Чикита, Ахёон нараас бүрдсэн долоон гишүүнтэй охидын хамтлаг юм. Тус хамтлаг арваннэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас Ахёоны эзгүйд "Batter Up" дуугаараа дебютээ хийсэн. 

Эх сурвалж: Korean Times

#мэдээ