Монгол хүүхэд бүрийн хайртай Динза болон Цондоолой Цүндээлэй комик номын анхны уншигчдад гайхалтай мэдээг дуулгая. Энэ бол “МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР юм. Хэрвээ чи Динза болон Цондоолой комикыг уншиж байсан бол энэ хөтөлбөрт орж сургалтын тэтгэлэг авч, орлоготой, олон нийттэй харилцах туршлагатай, гэр бүл ойр дотнынхныхоо бахархал болж, ээж аавынхаа зарим нэг асуудлыг төвөггүйхэн шийдэх боломжтой юм.
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд эхний ээлжид одоогийн байдлаар 500 гаруй оюутнууд бүртгүүлээд байна.
Монголын хүүхэд бүрийн хайртай Динза болон Цондоолой Цүндээлэй комик ном 20 жилийн тэртээ нэгэн ээж бяцхан үрсдээ унтах бүрд нь хайрын түүхүүд ярьж өгч байснаас үүдэлтэй. Эдгээр түүхүүд нөхөрлөлийн үнэ цэн, өв соёл, монгол ахуй, хүүхэд насны гэнэн томоогүй адал явдлуудын тухай байв.
ДИНЗА ЦОНДООЛОЙН АНД НАЙЗУУД ТББ-ын ТУХАЙ
Түүхүүд хүүхдийн Нар сэтгүүлд 2004 оноос эхлэн хэвлэгдэн гарснаар Монгол хүүхдүүдийн хайрыг бүрэн татаж, улмаар 2007 оноос Цондоолой Цүндээлэйн адал явдал бие даасан комик цуврал болж, 2009 онд алдарт Динза комик цуврал болон уншигчдын гар дээр ирлээ. Тэр цагаас хойш тасралтгүй шилдгийн шилдэг бүтээлээр нэрлэгдэж, ид шидийн мэт олон амжилтуудыг дагуулсан юм.
2007 болон 2010 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны шилдэг хүүхдийн номоор шалгарсан төдийгүй гарсан цагаасаа бестселлер болж Grand Book аwards-ыг тогтмол тэргүүлж 2024 оны байдлаар 2,2 сая хувь дотоодын зах зээл дээр хэвлэгдэн борлуулагдсан нь 3,3 сая хүн амтай улсын хувьд хэвлэмэл бүтээгдэхүүний рекордыг тогтоосон юм. Тус комикын гол дүрүүд болох Динза, Жижгээ болон Цондоолой Цүндээлэй нь Монгол хүүхэд бүрийн хайртай баатрууд болсноос гадна, хүүхдэд эерэг нөлөө үзүүлэх олон ажлыг амжилттай хэрэгжүүлэв.
2012 онд шинжлэх ухаан танин мэдэхүйн шилдэг байгууллага болох дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн байгаль хамгаалагч, шинжлэх ухаанч дүрээр Монгол улсаас албан ёсоор тодорсон дэлхийн баатрууд болж түүх бүтээв. National Geographic kids хүүхдэд зориулсан олон улсын сэтгүүлд Динза, Жижгээ, Цондоолой, Цүндээлэй нарын адал явдал бүхий шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал комикуудыг англи монгол хэлээр тусгай булан болон тогтмол нийтэлж ирсэн.
Мөн цаашлаад National Geographic нийгэмлэгийн олон улсын хүүхдэд зориулсан нийгмийн ажлуудыг 4 баатруудын тусламжтайгаар Монгол улсад хамтран хэрэгжүүлсэн юм. Монголд 2,2 сая хувь хэвлэгдсэн хүүхдийн ном гэдэг үнэхээр том үзүүлэлт. Гэхдээ тэр бүх амжилтын үр дүн нь дандаа зорьсон эздэдээ очдог байв. “Динза”, “Цондоолой болон Цүндээлэй” комикын орлогоос National Geographic-ийн дараах үйл ажиллагааг санхүүжүүлж хэрэгжүүлэв.
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙГЭМЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЕХНОЛОГИ
National Geographic нийгэмлэгийн өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүл, номын орлогоор нийгмийн сайн сайхныг дэмжсэн хөтөлбөрийг санхүүжүүлэн, хэрэгжүүлдэг технологиос суралцан, тухайн нийгэмлэгийн Төрийн Бус Байгууллагын үйл ажиллагааг Монголд хамтран хэрэгжүүлж байсан туршлага дээрээ үндэслэн цаашдын зорилго , зорилтоо тодорхойлж Динза Цондоолойн анд найзууд ТББ -ыг албан ёсоор байгуулан, үйл ажиллагаа нь эхлээд байна.
Hомоор дамжуулан хүүхдийн боловсролын үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлэх, цахим хөгжлийн эрин үед дэлгэцийн донтолтоос холдуулах, ном унших дадлыг хүүхдэд суулгах, улмаар үндэсний бахархал, Монголын уламжлалт соёл, эх орноороо бахархах сэтгэлгээг номоор дамжуулан гаргах, түгээх, сурталчлан таниулах зорилгоор Динза Цондоолойгийн анд найзууд ТББ байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн алдарт National Geographic нийгэмлэгийн технологи дээр суурилан, суралцаж, хамтарч хүүхэд залуусын хөгжилд чиглэсэн Монголын бие даасан хамгийн өргөн үйл ажиллагаатай төрийн бус байгууллага болохоор зорьж ажиллаж байна.
ДИНЗА ЦОНДООЛОЙН АНД НАЙЗУУД ТББ-ын ОДОО ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД
Төрийн бус байгууллагаас “Мэдлэг бэлэглэе” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дотроо олон бүлэг сегтмэнтэд чиглэсэн дэд хөтөлбөрүүдээс бүрддэг. “Мэдлэг бэлэглэе” хөтөлбөр цаашдаа тасралтгүйгээр үргэлжилнэ. Хөтөлбөрийн агуулга бүр нийгмийн бүх сегмэнт рүү чиглэсэн байгаа.
“Номын сайн анд найзууд” хөтөлбөр
Энэ нь орон нутгийн болон сургуулийн номын сангуудыг номоор хангаж, номын санч нартай хамтран хүүхдийг ном унших дадал зуршлыг бий болгох зорилго бүхий хөтөлбөр юм.
“Нэг гудамны найзууд” хөтөлбөр
Энэхүү хөтөлбөр нь захын дүүрэг болон гэр хорооллын оршин суугч хүүхдүүдэд ном унших боломжоор хангах зорилтот хөтөлбөр юм. Мөн ЕБС-ийн сургуулийн сургалтын хөтөлбөр гаргадаг эрдэмтэн доктор багш нартай хамтран бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Иргэний ёс зүй болон Хүн ба байгаль орчин хичээлийн агуулгыг комикоор дамжуулан ойлгуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Баримт: Уг хөтөлбөрийг Нийслэлийн 84-р сургуулийн 4/4 бүлэгт явуулсан бөгөөд үр дүнгийн хувьд гайхалтай амжилтыг олсон. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд гар утаснаас татгалзах, хэл ярианы баялагтай болох, өөрийгөө илтгэх, нийгмийн харилцаанд оролцох, идэвх зүтгэлтэй болох зэрэг эерэг шинж тэмдгүүд илэрхсэн байна.
“Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөр
Анхны уншигчдаа урамшуулан дэмжих зорилгоор ахлах ангийн сурагчид болон оюутан залуусыг хамарсан “Мэдлэг бэлэглэе” дэд хөтөлбөр яг одоогоор хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн эхний улирал нь 4 сарын хугацаанд 2024 оны 8 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Монголд төрөл бүрийн тэтгэлэг зарлагддаг. Гэхдээ маш том шалгуур үзүүлэлт болон дүнг голчилдог бол энэ хөтөлбөр номтой сайн нөхөрлөж, өөртөө итгэлтэй байж чаддаг тууштай идэвхтэй оюутнуудад зориулагдаж байгаа гэдгээрээ онцлог. Нийгэмд Динза болон Цондоолой Цүндээлэй комикын агуулгыг, ном уншихын ашиг тус зэрэг мэдлэгийг түгээж, захиалга үүсгэснээр сургалтын тэтгэлэг болон тогтмол урамшуулал, сургалтад хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэрэг бүхий л сурах үйл явцад хэрэгтэй зүйлсийг тэтгэлэгт хөтөлбөрөөс авах боломжтой юм.
Мөн Монгол хүүхэд бүрийн хайртай Динза болон Цондоолой Цүндээлэй комик ном үргэлжлэх бөгөөд Динза комик дараагийн цувралаас дэлхийн түүх шинжлэх ухааны ололт амжилттай танилцаж, академик мэдлэгийг хүүхдүүдэд олгох сонирхолтой адал явдлаар үргэлжлэх юм.
ШИНЭ МЭДЭЭ
2024 оны 5 сараас Динза болон Цондоолой Цүндээлэй комик номын англи хэл дээрх хувилбар уншигчдын гар дээр хүрэх бөгөөд комик номын 90% -д харилцан яриа, өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулдаг тул хэл сурахад хамгийн өгөөжтэй цуврал байх болно. Энэ нь монгол аж амьдрал, адал явдал, түүх шингэсэн монгол уран бүтээлээ англи хэлнээ орчуулгатай уншиж буй нь олон хүүхэд залуусын хувьд сайхан мэдээ юм.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫН ХҮСВЭЛ DINZA.MN САЙТ БОЛОН 7202-0707 ДУГААРТ ХОЛБОГДООРОЙ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх