Оюутан залуусын хувьд анхны ажлын байр амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг байдаг. Ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг олох нь ажилдаа тавьдаг шаардлагуудын тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигддэг.
Иймд салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бизнесийн байгууллагын соёлд суралцах боломжийг олгохоор Юнител групп “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрөөр дамжуулан 30 оюутныг дадлагажуулж байна. Тэдгээрээс 5 оюутан үндсэн ажилтнаар ажиллах бөгөөд 3 сарын турш практикт суурилсан ажлын бодит туршлага хуримтлуулахаас гадна хувь хүний хөгжлийн сургалт, олон нийтийн ажилд оролцох боломжтой болох юм.
Юнител группийн хувьд 2022 оноос хойш 3 дахь жилдээ 64 оюутныг цалинтай дадлагажуулж 14 оюутан одоогоор үндсэн ажилтнаар ажиллаж ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт эхлүүлжээ. Салбар бүрийн менторуудаас зөвлөгөө аван танилын хүрээгээ тэлэх боломж дараа дараагийн жилүүдэд хүн бүхэнд нээлттэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх