Хавар яагаад хайрын улирал вэ?


YOLO.mn | YOLO.MN
2024-03-25

Цэцэг дэлгэрч, мод нахиалж, амьтад ичээнээсээ гаран байгаль нойрноосоо сэрж хавар авхай айлчлан ирлээ. Хавартай хамт хайр, нойр, сайр ер бүхий л зүйл цөм дагалдан ирдэг. Жилийн яг энэ улиралд хосоо олж үерхлийн балыг хүртэх хүмүүс олшрох нь бий. Чухам яагаад хавар хайрын улирал юм бол?  

Онцгой шинэ мэдрэмж 

Өвлийн унтаа саруудын дараа хаврын урь орох нь хүний сэтгэл зүйд онцгой шинэ мэдрэмжийг өгдөг. Энэ гойд дулаахан мэдрэмж хэн нэгнийг хүсэмжлэх хүний байгалийн араншныг өдөөдөг аж. 

Урин дулаан цаг 

Дулааны улиралд хүмүүс гадаа илүү их цагийг өнгөрүүлдэг. Тэр утгаар цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, найзуудтайгаа хөгжилдөж, романтик болзоонд явах хамгийн тохиромжтой сар бол хавар юм.  

Урт өдрүүд 

Нар эрт мандаж орой жарган өдөр уртасдаг энэ улиралд олон зүйлийг амжуулах, турших, хөгжилдөх цаг бидэнд хангалттай гарна. Хаврын өдрийн урт, нозоорсон өнгө аясаас завсарлага авах хүсэл хайрыг дууддаг байж болох.

Сэтгэл зүйн сар  

Нарны гэрэл нь хүний аз жаргалын дааврыг нэмэгдүүлдэг. Хаврын урь ормогц  хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг болж шинэ хүмүүстэй танилцаж, харилцаа тогтоон, одоо байгаа холбоогоо илүү бэхжүүлэх хүсэл төрдөг.

Соёлын уламжлал 

Үржил шимт баярууд, хуримын ёслол ихэвчлэн хавар болдог. Өтгөн ногоон байгууламжид сонгодог хурим хийх чамин гоё мэдрэмж ч хаврыг хайртай холбож буй мэт. 

Амьтдын зан байдал 

Хавар бол олон амьтдын орооны улирал. Шувууд үүрээ засаж,  шулганан жиргэж ахуй хүмүүс ч хайрын дуу аялж, сонсож салхи сэвэлзсэн дулаахан орой алхах нь таашаалтай.  Тэр утгаар хайрыг хүсэмжлэх сэтгэлд хүмүүст нийтлэг төрдөг.

 

#нийтлэл