The Mongolz дэлхийн аварга "Team Vitality"-тай Nuke тоглов


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2024-03-22

  • CS-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсад үргэлжилж байна.
  • Ази тивийг төлөөлөн оролцож буй The Mongolz баг Elimination Stage-ын хоёр дахь тоглолтоо хийлээ.
  • Тэд дэлхийн аварга Team Vitality-д Nuke 13-9 харьцаагаар хожигдов.

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц, хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024" Данийн нийслэлд үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.

Elimination Stage шатанд анх удаа шалгарсан The MongolZ хоёр дахь тоглолтоо дэлхийн аварга "Team Vitality" багтай хийж Nuke 13-9 харьцаагаар хожигдлоо.ESL болон Blast-ын гурван том тэмцээнд түрүүлж байсан, BLAST.tv Paris Major 2023-ын аварга Team Vitality тэмцээний эхний тоглолтод Туркийн "Eternal Fire" багт Inferno 10-13 харьцаагаар хожигдсон юм.

Elimination- шатны эхний тоглолтоо бас нэг дэлхийн аварга "Natus Vincere"-тэй хийж Mirage 13-10 харьцаагаар хожигдоод байсан тэд өнөөдөр 22:00 цагаас тэмцээнд үлдэх эсэхээ шийдэх чухал тоглолтыг Бразилын paiN Gaming-тэй хийхээр болов.

  • The Mongolz дэлхийн аварга Natus Vincere-т хожигдлоо
  • CS2-ын дэлхийн аваргын дээд шатанд Монгол баг АНХ УДАА шалгарлаа
  • The Mongolz Хятадын Lynn Vision багийг тэмцээнээс хаслаа

Ази тивээс CS2-ын major тэмцээнд хоёр баг оролцох эрхтэй байдаг бол The Mongolz дээд шатанд шалгарснаар энэ оны төгсгөлд болох "Shanghai Major" тэмцээнд анх удаа Азийн гурван баг оролцохоор болсон юм.

Монгол залуус Opening Stage шатанд

  • Туркийн "Eternal Fire" багт Nuke 13-6 харьцаагаар хожигдсон
  • Данийн "ECSTATIC" багт Nuke 13-10 харьцаагаар хожигдсон
  • Оросын "AMKAL ESPORTS" багийг 2-1 (Nuke 13-2, Mirage 8-13, Inferno 13-10) харьцаагаар хожсон
  • Хятадын "Lynn Vision" багийг 2-0 (Ancient 13-8, Anubis 13-6) харьцаагаар хожсон
  • Бразилын "Legacy" багтай хийж 2-0 (Ancient 13-9, Anubis 13-6) харьцаагаар хожсон.

Elimination Stage шатанд дэлхийн чансааг тэргүүлэг найм болон Opening Stage-ээс шалгарсан найм нийт 16 баг тоглож байна.

#мэдээ