Олон зүйл зэрэг давхцаж байгаа мэт санагдаж, алийг нь хэзээд нь хийх, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодож сэтгэлээ зовоох тохиолдол хэн хүнд л байдаг. Ялангуяа хаврын цагт шалгалт ойртсон үед сэтгэл зовоох асуудлуудаас бол стресстэх тохиолдол багагүй гардаг. Тиймээс чамд хэрэг болохуйц дараах энгийн зөвлөмжийг хүргэж байна. Сонирхоод нэг уншаарай
Цагийн юмыг цагт нь хийх төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Хугацаа нь болоогүй юм чинь гэх мэтээр өөрийгөө тайвшруулах нь танд санааг тань зовоохоос өөр ач тусгүй.
Бидний санааг зовоож буй асуудлын 90% ирээдүйд бий болж магадгүй асуудлууд байдаг. Яг одоо бий болоогүй асуудлыг бодож шаналахын оронд тухайн зүйлийг өөрчилж болох боломж байгааг сана.
Хичээлээ хийж байхдаа наад зах нь хоёр цаг тутамд завсарлага авах хэрэгтэй. Бидний тархи хүчилтөрөгчийг хангалттай хэмжээнд авч чадсан цагт л хэвийн ажилладаг.
Бухимдсан үедээ гурван удаа гүнзгий амьсгаа авч Тайвшир, Нэг удаад нэг л зүйлийг амжуулах боломжтой, Би хангалттай сайн хийж чадна гэж хэлэх хэрэгтэй. Тайвнаар гүнзгий амьсгал авах нь стрессээс сэргийлэх сайн хамгаалалтын нэг хэлбэр юм.
Хэрэв хэн нэгэн чамайг хичээлээ хийж байхад чинь саад болж байгаа бол эелдгээр саад болж байгаа гэдгийг нь хэл. Эс бөгөөс чи төвлөрч чадахгүй хий дэмий бухимдах хэрэг гарна.
Стрессийнхээ түвшинг тогтоох хэрэгтэй. 0–10 хүртэлх оноогоор дүгнэнэ. 10 оноо бол хамгийн өндөр. Хэрэв чи өөртөө 5 оноо өгсөн бол дундах түвшин ба стрессээ тайлах хэрэгтэй. Ингэхийн тулд ойрхон гадуур алх, хөгжим сонс, инээ, тайвшруулах аян сонс, найзтайгаа ярилц, дасгал хийх нь тустай.
Нэг зүйл дээр нэг л удаа анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Олон зүйл дээр нэгэн зэрэг анхаарал хандуулах боломж бага тул ингэх гэж хичээх тусам та илүү их стрессдэнэ.
Шалгалтандаа бэлдэж байхдаа эсвэл орохын өмнө тайвшируулах аяыг сонсож тайвширвал танд хэрэгтэй. Хавайн их сургуулийн оюутнууд дунд явуулсан судалгаагаар тайвшрах ая сонсоод шалгалтанд орсон оюутнууд илүү их амжилттай шалгалтаа өгсөн нь туршилтаар батлагдсан аж.
Шаардлагатай үед тийм ч чухал бус шалгалтанд бага цагийг зарцуулж өөрийн чухал гэж үзсэн зүйлдээ илүү цагийг зарцуулах нь өөрийн нөөц боломжоо тэгш хуваарилж амжилттай үр дүнг олж авахын үндэс гэдгийг санаарай.
Гэрээсээ сургууль, сургуулиасаа гэр хүртэлх хугацаандаа орчин тойрон, хүмүүс, дуу чимээ гэх мэт зүйлийг ажиглах хэрэгтэй. Тэнгэр, уул толгодын оройг ч бас харах нь эерэг нөлөөтэй. Энэ нь та асуудлаасаа түр ч болов хугацаанд хөндийрч өөртөө өөр зүйлийг талаар бодох цаг гаргаж байгаа гэсэн үг.
Унтахынхаа өмнө 10 минутыг өөрийгөө тайвшруулахад зарцуулах нь сайн унтаж амрахад нэн тустай. Үүнд өрөөндөө агаар оруулж, йога хийж, тайвшруулах ая сонсож, эерэг зүйлийн талаар бодох зэрэг багтана. Харин зурагт үзэж, утсаа "маажиж", интернэтээр хэсэх нь тийм ч таатай бус арга юм.
Сэтгэл санаа тань өөдрөг, эрч хүчтэй, амжилттай суралцах их аянд тань амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх