Түүний тухай өдөр бүр бодож, бундан зүрхээ бусдад бэлэглэнэ гэдэг хайрлах урлаг, өгөхийн ид шид шүү дээ. Харин зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовж, санаачилга гаргах тэр орон зайдаа дараах 10 зүйлийг хийж үзэхээ мартуузай.
Өөрийгөө тэргүүнд тавих
Үе үе өөрт тань уулыг өргөж, усыг эргүүлэх ид шид бий мэт ер бусын мэдрэмж төрдөг үү? Эсвэл зүгээр л ундуй сундуй, онцгой цэвэрхэн ер ямар ч орон зайд буйдан дээрээ тухалж суугаад дуртай цуварлаа үзэж, хүссэн амттанаа хүртээд хэвтэх ч сайхан санагддаг биз. Шүршүүрт орохдоо ганцаар чанга дуулж, бүжиглэж байж ч болно. Танд ямар галзуу бас тухтай санаа байна, түүнийгээ хийж эрх дураараа байгаарай.
Амьдралын шинэ хэв маягийг турш
Хэрэв та гэр бүлийнхэнтэйгээ эсвэл өөр хэн нэгэнтэй хамт амьдардаг бол хэсэг тэднээсээ холдож ганцаар амьдарч үзээрэй. Энэ нь бие даах, амьдралын туршлага хуримтлуулах, өөрийгөө таньж мэдэх сонирхолтой аялал байх болно.
Гэр бүл, найз нөхөдтэйгээ дурсамж бүтээх
Одоо байгаа цаг хугацаагаа дурсамждаа шингээхийн тулд хамгийн дотны хүмүүстэйгээ аялалд гарч, адал явдал, хөг хөөрийг мэдрээрэй. Найзуудтайгаа өдөржин хөгжилдөж өглөө нь нар мандахыг ч харж болох юм.
Өөрийн орон зайг өөрийн болгох
Дуртай зүйлсээрээ тухтайгаа орчин бүрдүүлээрэй. Та юу цуглуулах дуртай вэ?, Өөрийн сонирхол дээрээ тулгуурлаж өрөөгөө үлгэрийн гүнж, баатарлаг ханхүү, МЭӨ, магад түүхэн байдлаар ч тохижуулж болох юм.
Хойшлуулж байсан зүйлээ оролдоод үз
Дараа, тэгж байгаад хийнэ дээ гэж хойш тавьсан зүйл танд бий юу? Хэрэв тийм бол түүнийгээ эргэн санаж ганцаараа хийх хүслийн жагсаалтаа эхнээс нь биелүүлээрэй.
Шинэ зүйлийг туршиж үз
Тэжээхийг хүсэж буй амьтнаа тэжээж, аялахыг хүссэн газраараа зорчиж, авахыг хүссэн, анзаарч мэдэхийг хүссэн бүхнээ судалж мэдээрэй.
Сайн дурын ажил хийх
Сайн дурын ажил өнөө үед маш чухал. Тусламж хэрэгтэй газар, хүмүүст гар сунгах нь хүний төлөвшил, ур чадварт онцгой ахиц авчирна шүү.
Шин хоббитой болох
Та гитар тоглож, ууланд авирч, гэрэл зураг сонирхож, явган аялал хийн ер юу хийж үзэхийг хүсдэг тэр бүхнээ өөрийн хобби болгоорой.
Урт хугацааны зорилгоо тодорхойл
Таван жилийн дараах та юу хийж бүтээж амьдрах вэ? Энгийн энэ асуултыг өөртөө тавьж зорилгоо баталгаажуулаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх