Португалд болох "BLAST Open Spring 2025" тэмцээнд ATOX-ыг орлож The Huns Esports оролцохоор болжээ.
Монголын CS2-ын томоохон төлөөлөл "ATOX Esports" баг Португалд болох "BLAST Open Spring 2025" тэмцээн болон одоо Улаанбаатарт болж буй "MESA Asian Masters" тэмцээнүүдээс түдгэлзүүлсэн гэж HLTV мэдээллээ.
Тоглолт наймаалцах, допинг, хууран мэхлэхийн эсрэг тэмцдэг Британийн "ESIC (Esports Integrity Commission)" байгууллагаас ATOX-ыг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор тэмцээн зохион байгуулагч "BLAST" болон "PGL" одоо болж буй болон ATOX-ын эрхээ авсан тэмцээнээс нь хассан байна.
Тодруулбал, ATOX энэ сарын 19-д Португалын Лисбон хотод болох "BLAST Open Spring 2025" тэмцээнд оролцох эрхээ "BLAST Rising Asia Spring 2025" тэмцээнд түрүүлэн аваад байсан бол тэдний эрхийг түдгэлзүүлж хоёрт орсон "The Huns Esports"-т шилжүүлжээ.
Мөн яг одоо үргэлжилж буй, өнөөдөр 10:00 цагаас тоглох байсан "MESA Asian Masters 2025" тэмцээнээс хассан байна.
Энэхүү түр хугацаанд түдгэлзүүлсэн шийдвэрээс илүү дэлгэрэнгүй мэдээллүүд гараагүй байгаа боловч өнгөрсөн есдүгээр сард болсон "ESL Pro League Season 20" тэмцээний үеэр тоглолт наймаалцсан байж болзошгүй гэсэн шуум яриа гарсан.
Эх сурвалж: HLTV
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!