Оскарын шилдэг анимейшин “The Boy and the Heron” ямархуу кино вэ?


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-03-14

96 дахь удаагийн Оскарын шилдэг бүрэн хэмжээний анимейшин төрөлд “The Boy and the Heron” шалгарсан. Энэ нь Японы алдарт аниме бүтээгч Хаяо Миязакигийн хоёр дахь Оскарын шагнал болж буй бөгөөд өмнө нь “Spirited Away” бүтээлээрээ хүртэж байсан билээ.  

“The Boy and the Heron” нь Японы хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүтээл юм. Зохиолыг Миязакигийн бага наснаас сэдэвлэн бүтээжээ. Анимейшин өмнөх оны долоодугаар сарын 14-нд кино театруудаар гарч үзэгчдийн хүртээл болжээ. Цацагдахаас өмнө ямар ч сурталчилгаа хийгээгүй гэдгээрээ алдартай. Нээлтээ хийхээс өмнө ганц постороос өөр ямар ч зураг, трейлер, тойм, дүр, зохиолын талаар мэдээлээгүй гэдэг. Энэ нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, дэлхий даяар 167 сая ам.долларын ашиг олсон байна. Эл бүтээл нь BAFTA, Алтан бөмбөрцөг, Оскарын шилдэг анимейшин гэх шагналууд хүртэж байжээ.  

Киноны үйл явдал дэлхийн 2-р дайны үед өрнөнө. Зохиолын гол дүр болох Махито Маки бол ээжийгээ эмнэлгийн галд харамсалтайгаар алдсан бяцхан хүү. Аав нь дахин гэрлэх үед тэд Токиогоос хөдөө харш руу нүүдэг. Энэ харш нь түүний ээжийн өвөг дээдсийн гэр бөгөөд аавынх нь шинэ эхнэр нь ээжийнх нь эгч юм. Нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлөөр Масато нууцлаг саарал баатраар удирдуулж, өөр ертөнцөд хөл тавьж байгаа тухай өгүүлнэ.  

Тус анимейшин нь уй гашуу, ойлгомжгүй асуудал, шинэ газар руу нүүх, ганцаардах зэрэг хүнд тохиолддог энгийн мэт санагдах зүйлүүд маш гүн сэтгэл зүйн хямрал болдгийг тод томруун дүрсэлснээрээ онцлогтой.  

#мэдээ