Сахилга баттай хүмүүсээс суралцах 7 дадал


YOLO.mn | YOLO.MN
2024-03-12

Орчин цагийн ороо бусгаа хэмнэлд хэрхэхээ мэдэхгүй тэлчилж, “мундаг”  л болно гэх тодорхойгүй хүсэлдээ шаналж явах хүн бишгүй олон. Гэвч эдгээр хүмүүсийн дунд хувийн зохион байгуулалт сайтай, эрүүл дадал зуршилтай хүмүүс ч бий. Тэгвэл сахилга баттай хүмүүс дараах дадал зуршлыг амьдралдаа хэвшүүлсэн байдаг аж. Суралцаад аваарай  

Тэд маргаашдаа бэлддэг

Хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс урьдчилан төлөвлөх онцгой чадвартай байдаг. Амжилттай маргааш өнөөдрийн бэлтгэлээс эхэлдэг гэдгийг тэд ойлгодог. Өглөө босоод юу өмсөхөө бодож шүүгээнийхээ өмнө хэсэг тээнэгэлзэх, санд мэнд таарсан хувцсаа шүүрч авахаас илүү тухайн өдөртөө тохирсон хувцсаа цаашлаад хийх зүйлс, идэх хоолоо хүртэл урьтаж бэлддэг нь тэдний онцлог. Энэ нь цаг хэмнэхээс гадна, зорилгоо тодорхойлж тууштай байх гол хүчин зүйл болдог аж.   

Тэд эмх замбараагүй байдлыг эерүүлж чаддаг 

Үргэлж цэвэр, цэгтэй байх боломжтой гэж үү?  Хувийн зохион байгуулалт сайтай хүмүүс бүтээмжтэй замбараагүй нөхцөл, анхаарал сарниулагч орчныг ялгааг сайн мэднэ. Хэрэв та эмх замбараагүй зүйл болгонд автдаг бол энэ илүү тэнцвэртэй сэтгэлгээг ашиглах талаар бодож үзээрэй. 

Тэд өдрийн турш болсон зүйлсийг эргэцүүлэх 

Тэд өдрийн төгсгөлд өнөөдөр  юу хийж бүтээснээ, ямар сорилттой тулгарсан, мөн эдгээр сорилтуудыг хэрхэн даван туулсан тухайгаа тунгаан хэсэг хором зарцуулдаг.Энэ нь цаашид болох зүйлсийг баримжаалж оновчтой шийдвэр гаргахад нөлөөлдөг аж.  

Тэд нойрыг чухалчилдаг 

Бүтэн нойртой хонох нь эрч хүч, урам зоригоор дүүрэн байхын эхлэл. Сайн унтаж амрах нь сэтгэл зүй, ой санамж, танин мэдэхүйд чухал ач холбогдолтой болохыг бид мэднэ. Гэвч хэрэгжүүлж чаддаг нь цөөн. Харин хувийн зохион байгуулалттай хүмүүс шөнийн нойроо хангалттай авдаг. Тэд тогтмол унтах цагтай бөгөөд унтахад тухтай орчныг бүрдүүлж чаддаг.  

Тэд амрах хором өөртөө олгодог 

Урт өдрийн төгсгөлд ухаалаг төхөөрөмжөө унтраан хэсэг чимээгүй оршиход нь хангалттай. 

Тэд хэт хатуу хуваариас татгалздаг 

Хүмүүсийн олонх нь хувийн зохион байгуулалт сайтай хүмүүсийг хатуу чанд хуваариар амьдардаг гэж эндүү бодох нь бий.  Гэвч бүх зүйл төлөвлөгөөний дагуу байж тэр бүгдийг цөмийг урьдчилан харна гэж үгүй. Заримдаа, хамгийн сайн санаанууд ч гэнэтийн мөчид төрдөг. Тэд хэт төлөвлөх нь стресс, ядрахад хүргэдэг бөгөөд уян хатан байдал нь тэнцвэрийг хадгалж, нэгэн хэвийн байдлаас ангижрахад чухал ач холбогдолтой гэдгийг ойлгодог.  

Тэд талархаж чаддаг 

Юмсыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрч, одоо байгаа зүйлсдээ талархалтай хандах нь үзэл бодлыг эрүүлээр хадгалж, амьдралыг илүү баялаг болгодог.  

  

 

#нийтлэл