Энэ жилээс ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮНГ ӨДӨРТ НЬ мэдээлнэ


Сондор | YOLO.MN
2018-03-05

Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шалгуулагчийн нүдэн дээр засах алдаа засагч программыг өнөөдөр болсон байгалийн ухааны анхдугаар олимпиадын үеэр амжилттай туршлаа. Уг программ хангамжийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд бүтээсэн бөгөөд 200 хүүхэд оролцсон олимпиадын дүнг 4 минутын дотор заслаа.

БСШУС-ын сайдын ахлах зөвлөх, Яамнаас Элсэлтийн шалгалт болон олимпиадуудын дүнг шалгуулагчийн нүдэн дээр засаж танилцуулах шилэн технологийг хэрэгжүүлэх бодлого барина. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг засахад түргэн шуурхай, хардлага сэрдлэггүй алдаа засах программыг ашиглана гэв.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг 14 хоногийн дараа зарладаг бөгөөд энэ нь маш их хэл ам, хардлага дагуулдаг. Ийм байдлыг энэ жилээс халж, монгол инженер залуусын бүтээсэн алдаа засах программыг ашиглан шалгалтын дүнг шууд мэдээлнэ гэж салбарын сайдын ахлах зөвлөх ярилаа.  

ЭЕШ-д энэ жил 45 мянган сурагч оролцох бөгөөд шалгалтын дүнг нэг цагийн дотор шалгуулагчийн нүдэн дээр шууд мэдээлэх технологийн боломж ийн бүрджээ.

#ЭЕШ #Answer #Day