Хамгийн өхөөрдөм зүстэй нохойн үүлдрүүд


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-07-14

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, цэвэр цусны нохойн 360 үүлдэр бий. Тэдгээрийг дотор нь анч, хамгаалалтын, гэр бүлд зориулагдсан гэх зэргээр олон төрөл зүйлд хуваадаг бол энэхүү дугаараараа бид тэдгээрээс хамгийн өхөөрдөм зүстэй үүлдрүүдийг танилцуулах гэж байна. 

CHOW CHOW

Гарал үүсэл: Хятад
Нас бие гүйцсэн үеийн жин: Эр 18-41 кг, Эм 16-39 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: Эр 48-56 см, Эм 46-51 см
Наслалт: 11-13 жил
Онцлог: Чау чау үүлдрийн нохойнууд танихгүй хүмүүстээ тийм ч сайхан хандаад байдаггүй. Нэг үгээр тодорхойлоход зөвхөн гэр бүлдээ л үнэнч байдаг. Хэдийгээр Хятад гаралтай ч Төвд нохойн цус тодорхой хэмжээгээр холилдсон гэдгийг тогтоосон. Бас нэгэн сонирхолтой зүйл нь энэ үүлдрийг баавгайн төрөл зүйлээс гаралтай гэж үздэг байна. Учир нь толгойн хэлбэр, хэлний өнгө, хөдөлж буй байдал зэрэг нь баавгайтай ихээхэн төстэй аж.  

KEESHOND

Гарал үүсэл: Голланд
Нас бие гүйцсэн үеийн жин: 15-20 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: Эр 44-48 см, Эм 40-46 см
Наслалт: 12-14 жил
Онцлог: Энэ бол аливаа зүйлийг хамгийн богино хугацаанд сурдаг үүлдрийн нэг. Эзнийхээ хамгийн сайн нөхөр байж чаддаг. Үнэгний арай хөвсгөр хувилбар ч гэж хэлдэг. 

POMERANIAN

Гарал үүсэл: Польш болон Герман
Нас бие гүйцсэн үеийн жин: 1.4-3.2 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: 18-30 см
Наслалт: 12-16 жил
Онцлог: Маш өчүүхэн биетэй энэхүү нохой хүн бүрийн хайрыг татдаг. Гэрийн нөхцөлд тэжээхэд ихээхэн тохиромжтой бөгөөд заасан зүйлийг мөн л богино хугацаанд хүлээн авч чаддаг. 

TOY POODLE

Гарал үүсэл: Герман
Нас бие гүйцсэн үеийн жин: 2.7-4 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: 25-37 см
Наслалт: 12-15 жил
Онцлог: Биеийн хэмжээг нь дүрсэлбэл дунд зэргийн чихмэл тоглоом шиг. Энэ үүлдрийн нохдыг гэр бүлд халуун дулаан амьсгал үүсгэж чаддаг гэж үздэг. Та Youtube-ээс энэ үүлдрийн нохдын бичлэгийг хайхад эзнийхээ үгийг сайтар сонсож, дуулгавартай хандаж буй бичлэгүүдийг л үзэх болов уу. 

SAMOYED

Гарал үүсэл: Орос
Нас бие гүйцсэн үеийн жин: Эр 25-30 кг, Эм17-25 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: Эр 51-56 см, Эм 46-51 см
Наслалт: 12-13 жил
Онцлог: Нохой сонирхогчдын дунд цасны нохой нэрээр алдаршсан энэхүү үүлдэр нь нохойн үүлдрүүдээс хамгийн эртнийд тооцогддог. Одоогийн байдлаар Англи, Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Өмнөд Африк гэсэн 7 төрөл бий.

CAVAPOO

Гарал үүсэл: Австрали
Нас бие гүйцсэн үеийн жин: 5-10 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: 28-35 см
Наслалт: 10-15 жил
Онцлог: 1990 оноос хойш Австрали улсад маш өргөн тархаж тухайн улсын нохдын үүлдрүүдээс хамгийн алдартай нь болжээ. Хүүхэдтэй хамгийн сайн зохицдог учраас тэднийг гэрт тэжээх нь түгээмэл болсон.

SHIH TZU

Гарал үүсэл: Хятад
Нас бие гүйцсэн үеийн жин: Эр 4-7 кг,  Эм 4-8 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: 20-28 см
Наслалт: 10-15 жил
Онцлог: Өхөөрдөм байдал бол тэдний онцлог. Гэрт тэжээхэд ихээхэн тохиромжтой. Түүний ихэмсэг байдал бусад нохдоос яалт ч үгүй ялгарч чаддаг.

BICHON FRISE

Гарал үүсэл: Испани
Нас бие гүйцсэн үеийн жин: 4.5-8 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: 23-28 см
Наслалт: 12-15 жил 
Онцлог: Хүмүүс Франц гаралтай үүлдэр гэж үздэг ч угтаа Испани гаралтай билээ. Түүний сэгсгэр үс, мойл хар нүд нь хэний ч хайрыг татам өхөөрдөм. Мөн бусад үүлдрээс ялгарах онцлог гэвэл бусад ноходтой маш эв түнжинтэй байдаг явдал. 

HAVANESE

Гарал үүсэл: Куб
Нас бие гүйцсэн үеийн жин: 3-6кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: 20-23см
Наслалт: 14-16 жил
Онцлог: Бие жижиг ч бэлчээр том гэдэг шиг жижиг биетэй нохдын тоонд ордог ч хамгаалж харуулдах ажил дээрээ ямар ч нохойг дагуулахгүй. Бусад үүлдрээс ялгарах онцлог шинж нь маш сониучхан, сахилгагүй байдал. Мөн хүмүүстэй болон бусад амьтадтай маш богино хугацаанд дотносож чаддаг. 

LHASA APSO

Гарал үүсэл: Хятад
Нас бие гүйцсэн үеийн жин: 7-8 кг
Нас бие гүйцсэн үеийн өндөр: 25-28 см
Наслалт: 12-14 жил
Онцлог: Дөнгөж гоо сайхны салонд ороод гарсан мэт үзэсгэлэнтэй энэхүү үүлдрийн нохой Төвд улсад алдартай. Танихгүй хүндээ нэг их таатай хандаад байдаггүй ч ойр дотны хүмүүсээ юунаас ч хамгаалахад бэлэн байдаг. 

Энэхүү нийтлэлийн уншаад танд ямар нэгэн байдлаар нохой тэжээх хүсэл төрсөн бол бидний бэлтгэсэн "Амьтан тэжээхээс өмнө АНХААРАХ зүйлс" нийтлэлийг заавал уншаарай. heart

Эх сурвалж: Bright Side

#Нохой #Үүлдэр #Амьтан