Тэр таныг сонирхохоо больсныг илтгэх 7 үйлдэл


YOLO.mn | YOLO.MN
2024-02-29

Хайр дурлал бол хоёр хүний хамтын тэмүүллээр цааш өдөөгддөг. Хэн нэгэн нь хүсээгүй бол хүчлээд ч тэр харилцаа цааш тав алхахгүй. Учралт хүн тань дараах үйлдлүүдийг гэнэт л гаргах болсон бол танаас зай барихыг хүсэж байна гэсэн үг. 

broken heartХарилцаж буй хүн тань утсаар ярих нь илт багасаж бүр сүүлдээ хэд хоногоор ч холбоогүй болж, хаа нэг утсаар ярихдаа  завгүй,  уулзах боломжгүй гэх хариу хэлж буй бол сонирхол нь унтарсны шинж. 

broken heartУулзах үедээ тухгүй байгаагаа илэрхийлж харц нь өөр тийш шилжиж буй бол энэ нь мөн л улаан дохио юм.   

broken heartТэрээр их нууцлагдмал нэгэн мэт өөрийн зүйлсээ хуваалцах дургүй юу? Өөрийн хувийн орон зайдаа таныг халдаахыг ч хүсдэггүй ил эсэргүүцэл үзүүлдэг бол тэрээр таныг амьдралдаа байлгахыг төдийлөн хүсэхгүй байна гэсэн үг.  

broken heartТаны талаар сонирхож асуулт асуухгүй байх, үл ойшоосон хандлага гаргах. Таны асуултад  "тийм", "үгүй" гэх товч хариулт өгөх нь мөн л дээрхтэй адил цаашид хамт байхыг хүсэхгүй буйн илрэл.

broken heartӨчүүхэн зүйлийг ч өөрт хамаатуулан хэрүүл өдөөх нь танд тийм ч сэтгэлтэй нэгэн биш болохын илтгэнэ.  

broken heartЭмэгтэй хүн бэлэг авах дуртай байдаг. Гэвч таны өгсөн бэлгэнээс татгалзах эсвэл дурамжхан хандлага гаргаж буй бол мөн л сонирхохгүй байгаан тодоор илэрхийлж байна гэсэн үг. 

broken heartБусдын дуусгавар болж буй харилцаа, салалтын тухай байдаг л зүйл мэт байнга ярьдаг бол тэрээр танаас хөндийрөхийг нэгэнт шийдсэн гэсэн үг.  

  

 

#нийтлэл