Hanteo music awards нь жил бүр зохион байгуулагддаг Өмнөд Солонгос улсын хөгжмийн наадам юм. Энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус хөгжмийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд дуулиан шуугиантай болж өнгөрлөө.
Тодруулбал, ZB1 буюу Zerobaseone хамтлагийг үзүүлбэрээ үзүүлж байхад Kim Ji Woong-ийг хамтлагаасаа гар гэж зарим үзэгчид орилжээ. Улмаар шүтэн бишрэгчдийн хооронд маргаан гарч бие биедээ гар хүрч эмх замбараагүй байдал үүссэн байна.
Үзэгчдийн хэсэгт босгосон хаалт нь хэтэрхий давчуу байсан учраас хүмүүс бие биеэ түлхэж байдал хяналтаас гарахад зохион байгуулагчид дорвитой арга хэмжээ аваагүй аж. Үзэгчдийн үймэхийг харсан Ateez болон Aespa хамтлагийн гишүүд хамгаалалтын албыг дуудаж хүмүүсийн зодооныг салгаж, түлхэгдсэн хүмүүст ус аваачиж өгөхийг хүссэн байна.
Мөн Аteez шагналаа гардаж аваад талархлын үг хэлэх үедээ үзэгчдийг бие биеэ түлхэхгүй байхыг хүсэхийн зэрэгцээ бие хамгаалагчаа явуулж хөгжмийн наадмын арын албаны ажилчдад туслуулжээ.
Үзэгчдийн үймээн үүгээр намжсангүй тоглолтын танхимд юу нь мэдэгдэхгүй эвгүй үнэр тархаж хамгаалагчид очиж шалгахад хэн нэгэн нь зогсож байсан газраа хүндэрчихсэн байж. Гэвч хамгаалагчид бохирыг цэвэрлэлгүй орхижээ. Улмаар дуучид болон үзэгчид хөгжмийн наадмын үеэр эвгүй үнэрийг тэвчихээс өөр аргагүйд хүрсэн байна. Энэ мэтээр наадмын зохион байгуулалт муугаас болж олон хүн тухгүй байдалд хэдэн цагийг өнгөрөөжээ.
Хөгжмийн наадмын хоёр дахь өдөр үзүүлбэр үзүүлэх ёстой дуучдын дунд NCT127, NCT Dream нар байсан. Гэвч Dream-ийн гурван гишүүн л шагнал гардуулах ёслолд ирсэн нь мөн олныг гонсойлгоод авчээ.
Эх сурвалж: koreaboo.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх