Бид нойрсож байхдаа мэдээллийг тогтоодог уу?


YOLO.mn | YOLO.MN
2024-02-18

Нойрсож байх үедээ хүн юм сурч, цээжилж болдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ч гүн нойрны үед сурах боломжгүй болохыг судалгаагаар тогтоожээ. Харин унтах үедээ аудио хэлбэрээр сурахыг хүсэж буй зүйлээ сонсох нь сэрүүн үедээ цээжилж тогтоохоос илүү үр дүнтэй байдаг аж. Мөн хүн их нойрмоглосон эсвэл зүүрмэглэж буй үедээ ч сурч болдог байна.  

Энэ үед баримт, өгөгдөл, гадаад хэлний шинэ үгийг цээжлэх боломжтой. Хүн аливаа зүйлийг сурч, судалсны дараа шууд нойрсох нь хийж байгаа зүйлээ тавиад өөр ажил барьснаас хавьгүй сайн тогтоодог. Шөнө сайн нойрсож амарвал маргааш өглөө хичээл номоо давтахад толгой сэргэг байдаг.  Гэхдээ сайн унтаж амрахын тулд өөрийгөө хүчлэх эс бөгөөс нойрны эм уух нь тийм ч зөв арга биш. Нойрны эмний мансууруулах үйлчилгээ нь маргааш нь шинэ мэдээллийг тогтоох чадварыг муутгаж, урьд сурсан зүйлээ сэргээн санахад сөргөөр нөлөөлдөг аж.  

Хүн аливаа зүйлийг сурч, судалсныхаа дараа шууд нойрсох нь тухайн мэдээллийг сайн тогтооход тусалдаг.  

Эх сурвалж: Bmemory

#мэдээ