“ЭХ ДЭЛХИЙН СУРГУУЛЬ" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


О.Батхишиг | YOLO.MN
2024-02-16

НҮБ-ын Нийгэмлэг ТББ-аас Breathe Mongolia - Clean Air Coalition Брийт Монголиа, Австралийн Төгсөгчдийн тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр ЕБС-ийн сурагчдын дунд “ Эх дэлхийн сургууль” хөтөлбөрийг зарлалаа. 

Тус хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн зорилгууд, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар ойлголт өгөхөөс гадна, бичил төсөл хэрэгжүүлэх замаар тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн бодит хувь нэмэр оруулахад нь туслах зорилготой. 
 
Эх дэлхийн сургууль хөтөлбөрт хамрагдсанаар уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг сэдвийн хүрээнд олон талт лекц, ажиглалт, дадлагын ажлуудад хамрагдах боломжтой болно. 
 
Сонгон шалгаруулалтад нийслэл, орон нутгийн ЕБС-ийн эко клуб болон бусад клубүүдийн хариуцсан багш нар доорх холбоосоор орж 2024 оны 2 сарын 27-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлнэ үү. 
 
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу. 

https://forms.gle/PjkvCus4E8P5b3n27   

#мэдээ