Өмнөд Солонгосын Big Bang хамтлаг шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсний эцэст шинэхэн уран бүтээлээ цацахаар болжээ.
Өнөөдөр тэдний харьяалагддаг YG энтертайнмент үүнтэй холбоотой нэгэн мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд:
- “Big Bang хамтлаг шинэ дуугаа 2022 оны хавар олон нийтийн хүртээл болгоно. Дуу бичлэгийн ажил дууссан тул гишүүд одоогоор клипний зураг авалтдаа оролцож байна. Бид T.O.P-ийн хувийн карьерыг хүндэтгэн хамтын шийдвэрт хүрсэн. Тэрээр цаашид хамтлагийн үйл ажиллагаанд оролцох болно” гэжээ.
Ийнхүү T.O.P YG энтертайнменттай байгуулсан гэрээгээ цуцалж байгаа ч тэд бүтэн дөрвөн жилийн дараа хөгжмийн ертөнцөд эргэн ирж байна.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх