Цаасан дээрх кино гэж нэрлэгддэг комик номын соёл Америк, Япон улсад нутагшаад 100 гаруй жил болсон. Харин манай улсад энэ салбар шинэхэн ч гэлээ, шинэ үеийн залуучууд "комик" соёлоор дамжуулан хүүхэд залуучуудын хүмүүжил, танин мэдэхүйд эергээр нөлөөлөхөөр хувь нэмрээ оруулж байна.
Үүний тод жишээ нь, Хонмоно Комикс студи юм. Тус студи нь DC, Marvel-ийн супер баатруудтай адил дэлхийд танигдах супер баатрыг Монгол улсаас гаргах зорилгоор “Хонмоно Дайчин” гэх цуврал комик номыг гаргаж байгаа аж.
Хонмоно комикс студийн хамт олон дэлхийд гарах зорилгынхоо анхны алхмыг Японд амжилттай хийж чаджээ.
Тэд өнгөрсөн 12 дугаар сарын 30-31-ний хооронд болсон Япон улсын комик, манга болон анимэ-тэй холбоотой хамгийн том фестиваль болох “Comic Market (Comiket)”-д "Хонмоно Дайчин" бүтээлээ амжилттай танилцуулжээ.
70 гаруй улсын 270 мянган хүн оролцсон 103 дахь удаагийн “Comic Market” фестивальд Хонмоно Дайчин комикс AR технологиороо үзэгчдийг гайхшируулжээ.
Монголын төдийгүй дэлхийн хүүхэд залуучуудын хүсэл тэмүүллийг оргилуулах супер баатрыг гаргахаар ажиллаж буй Хонмоно комиксын хамт олон үүгээр амжилтынхаа үүд хаалгыг нээж буй биз ээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх