ESL-ээс зохиодог CS2-ын хамгийн том лигийн тэмцээн "ESL Pro League"-ын 20-р улирал энэ оны есдүгээр сард болно. Тус лигт Ази тивийг төлөөлөн оролцох хоёр эрхийн төлөөх "ESL Challenger League Season 47: Asia" тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Зургаадугаар сарын 16-ныг дуустал үргэлжлэх "Challenger League"-ын Азийн бүс энэ жилээс Номхон далайн бүсээс салж тусдаа зохиогдох болсон бөгөөд Азийн шилдэг 16 баг тойргийн журмаар тоглоно.
Баг тус бүр нийт 15 тоглолтын дараах үр дүнгээр жагсаж эхний 8 баг хасагдах шатанд тоглох эрхтэй болно. Харин 9-10-р байрын хоёр баг Challenger League-ын дараагийн улиралд буюу 48-р улиралд тоглох эрхтэй болно. 11-12-р байрт орсон хоёр баг лигээс хасагдах эсэхээ шийдэх "S47 Relegation"-д тоглох бол сүүл мушгисан хоёр баг "ESEA Open S50" тэмцээнд оролцох эрхтэй үлдэнэ.
Энэ жилийн лигийн шагналын сан өмнөхөөс нэмэгдэж 40 мянган ам.доллар болсон бөгөөд эхний 12 баг уг шагналыг эзэлсэн байрынхаа дагуу хувааж авна.
47 дахь удаагийн Азийн Challenger League-т Монголын дөрвөн баг оролцоно. Тодруулбал, өнгөрсөн улиралд аваргалж дөрөвдүгээр сард болох "ESL Pro League Season 19"-ын эрх авсан "The MongolZ", өнгөрсөн жил 7-р байрыг эзэлсэн "ATOX Esports", 10-р байр "Clutch Gaming" болон "S46 Relegation"-ээс эрхээ авсан "The QUBE Esports" багууд багтаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх