Захидал бичлэгийн улсын уралдааныг зарлажээ


О.Батхишиг | YOLO.MN
2024-02-13

Дэлхийн шуудан холбооноос 53 дах жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 8 дах жилдээ  зохион байгуулж байна. 

Нэг. Уралдааны зорилго: 

Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, уран сэтгэмжээ илэрхийлэх, , хүсэл мөрөөдлийг дэмжих, бичгийн хэлний чадварыг дээшлүүлэх. 

Сэдэв: 

“Ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүсэж буй дэлхийнхээ талаар бичээрэй.” 

Хамрах хүрээ, хугацаа: 

Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна. 

Хугацаа: Захидлыг орон даяар 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбаруудад  доорх  хаягаар хүлээн авна.  

  • Харилцаа холбооны зохицуулах хороо/Метро бизнес төв, А-корпус, 5 давхар Сүхбаатарын гудамж-13,Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033 

Тавигдах шаардлага: 

  • Өгөгдсөн сэдвийн дагуу захидлыг гараар бичих ба захидлын үндсэн элементүүд болох захидал эхлэл мэндчилгээ, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх; 
  • 1000 үгнээс хэтрэхгүйгээр цэвэр, гаргацтай, гараар бичих; 
  •  Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн байх; 
  •  Илгээгчийн овог нэр, хаяг зөв, тодорхой байх; 
  • Захидалд бусад эх сурвалжийг хуулбарлаж, дурдахгүй байх;  

Уралдаан дүгнэх журам: 

  •  Улсын хэмжээнд эхний 5 байрны нийт 15 захидлыг шалгаруулна. 
  • Тэргүүн байрын захидлыг Англи, Франц хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын захидлын уралдаанд илгээнэ. 

Зургаа. Шагнал, урамшуулал: 

  • Нэгдүгээр байр - 1 оролцогч: Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг 
  • Хоёрдугаар байр - 2 оролцогч: Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг 
  • Гуравдугаар байр - 3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг 
  • Дөрөвдүгээр байр - 4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг 
  • Тавдугаар байр - 5 оролцогч: Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг 

Нийт шагналын сан 3,5 сая төгрөг байна.

Үр дүн: 

Монгол Улсын хэмжээний төрийн болон хувийн ерөнхий боловсролын нийт 700 орчим сургуулийн захиргаанд захидлын уралдааны удирдамж, хамтран ажиллах тухай албан бичгийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ. 

Монгол Улсаа сурталчлан таниулах, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан мэдээлэх зорилгоор уралдаанаас шалгарсан үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ. 

Хэвлэн нийтлэх: 

Захидлын  уралдааны талаарх мэдээ, мэдээлэл болон шалгарсан захидлуудыг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn,  www.zipcode.mn  цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан, нийтэлнэ. 

Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл: 

Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой. 

#мэдээ