Цагаан сарын шинийн өдрүүдэд эрхэм хүндтэй нэгнийдээ зочилж, хол ойрын шинэ мэдээгээ дуулгаж, дурсамж хуучлах энэ баярын сайхан нь. Том багагүй цөм цуглаж, үндэсний уламжлалт наадгай хөгжөөх нь бүр ч сайхан. Алаг мэлхий өрж, бөгцөг няслан, шагай шүүрч, морь уралдуулах нь нийтлэг.
Эдгээр уламжлалт тоглоомууд болон Цагаан сарын баяраар тоглохыг цээрлэдэг наадгайн талаар Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэгээс тодруулав.
ШИНИЙН ТАВНААС ХОЙШ ТОГЛООМ ТОГЛОХЫГ ЦЭЭРЛЭЖ, МАЛЫН ХӨЛ МОЙНИЙНО ГЭЖ ҮЗДЭГ
Тэрбээр, "Монголчууд Цагаан сарын битүүн, шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд ихэвчлэн үйчүүр хорол, шагайн олон төрлийн тоглоом тоглодог. Ялангуяа алаг мэлхий өрөх нь Цагаан сарын баярын бэлгэдэл болсон наадгай юм. Хэдийгээр шатар, даалуу уламжлалт тоглоом мөн боловч цаг их зарцуулдаг тул, мөн ашиг хонжоо харсан мөрийтэй тоглоомыг эл өдрүүдэд тоглохыг цээрлэсээр ирсэн.
Дээр дурдсан тоглож болох үндэсний тоглоомуудыг зарим газарт битүүний өдрөөс шинийн гурван, тавныг хүртэл тоглох нь ч бий. Түүнээс хойш мал төллөж эхэлдэг учраас хурганы хөл мойнийно гэж үздэг. Өөрөөр хэлбэл ажил цалгардуулж, ажил мөрөө алдана гэдэг. Нэг талаас ажил хэргээ бодож нөгөө талаас тоглоом наадгайгаа зөв төлөвлөх хэлбэр аж.
Монголчууд шинийн нэгэнд хамгийн их тоглодог тоглоом бол хорол юм. Хорлыг олуул нийлж тоглох бөгөөд хамгийн олон гэр барьсан хүн тэр жилдээ олз омогтой, хийморьтой байна гэж үздэг. Хэрэв гэр бариагүй бол хээр хонох нь ээ гэнэ. Харин хоёр хүн хайнцвал заавал хайнаа хагалж дахин тоглодог ёстой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх