Хайрын тухай хэлсэн алдартнуудын ИШЛЭЛҮҮД


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-11-21

Яг энэ мөчид хайртынхаа гараас атгаад хөтлөлцөөд явж буй хосууд... Эсвэл тэднийг хараад дотроо нууцхан атаархаж буй хэн нэгэн ч бий. Хүн бүхэн л хайр дурлалыг хүсэж, хэн нэгэнтэй аз жаргалаа хамтдаа хуваалцахыг боддог. Залуу насандаа хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн гал цогоор бадарч байгаа энэ л үедээ эдгээр ишлэлүүдийг уншвал улам л эрхэм нандин хайртай хүнээ хайрлах сэдэл төрөх болно. Бидний амьдралын томоохон хэсэг болох ХАЙРЫН тухай ишлэлүүдийг сонирхоорой.

Пауло Коэльо

Би чамд хайртай, учир нь чамайг олуулах гэж бүхэл бүтэн орчлон ертөнц хуйвалдсан болохоор...


Фридрих Ницше

Амьдардагтаа биш энд хайр оршдог учраас Бид амьдралд хайртай. 


Гилберт Кит Честертон

Бусдыг хайрлах нь тэднийг алдаж магадгүй гэсэн бодлоос эхэлдэг.


Альберт Эйнштейн

Дурлалд татах хүчийг буруутгах аргагүй. 


Мэрилин Монро

Жинхэнэ дурлалт залуу чинь духан дээр чинь үнсэхэд, нүд рүү чинь эгцлэн харж инээмсэглэхэд эсвэл огторгуй өөд ширтэх төдийд л сэтгэлийг чинь донсолгож чадна.


 

Гёсса Херман

Зарим хүн хайртай нэгнээ тогтоож үлдээх нь түүнийг улам хүчтэй, эрх мэдэлтэй болгодог гэж боддог. Гэхдээ заримдаа тавьж явуулах нь дээр байдаг. 


Оскар Уайльд

Эр хүн эмэгтэйнхээ анхны хайр нь байхыг хүсдэг бол эмэгтэй хүн эрэгтэйнхээ сүүлийнх нь эмэгтэй байхыг хүсдэг.


Жан Ануй

Чи юмсыг хайрлавал тэд улам үзэсгэлэнтэй болох болно.


Жесс С. Скотт

Хэн нэгэн танд хайртай бол түүний тантай ярих яриа өөр байдаг. Та аюулгүй, тайван байдлыг мэдрэх болно.


Эмма Уотсон

Надад сайхан шүд, туранхай бие байхгүй. Гэхдээ энэ хэвээр минь хайрладаг, юуг ч өөрчлөхийг хүсдэггүй тийм хүнд л хайраа өгөх болно. 


Фридрих Макс Мюллер

Цэцэг нарны гэрэлгүйгээр ургахгүй шиг хүн хайргүйгээр амьдарч чадахгүй. 


Мартин Лютер Кинг

Үзэн ядалт бол авч явахад дэндүү хүнд ачаа. Тиймээс би хайртай л “зууралдаж” үлдэхээр шийдсэн. 


Оскар Уайльд

Номыг дахин дахин уншаад сайхан мэдрэмж авч чадахгүй байгаа бол цаашид уншаад ямар ч хэрэг байхгүй. 


Николас Спаркс

Хайр яг салхи шиг, чи харахгүй ч мэдэрч чадна. 


Мураками Харуки

Хүн хэн нэгнийг хайрлаж, тэгээд хэн нэгнээр хайрлуулж байж л тэр үйлдлээр дамжуулж өөрөө өөрийгөө хайрлах аргыг мэдэж байдаг юм.


Лео Бускаглиа

Хайрыг гараа дэлгэхтэй зүйрлэж болно. Хэрэв чи гараа хумибал өөрөө өөрийгөө л тэвэрч үлдсэн байх вий. 


Женнифер Энистон

Энэ дэлхийн хамгийн сайхан үнэр бол чиний дурласан тэр эрэгтэйн үнэр юм. 


Жон Голсуорси

Хайранд хугацаа болон хязгаар гэж байдаггүй. 


Эва Габор

Хайр гэдэг бол хоёр хүн тоглоод хоёулаа хожиж болдог тоглоом юм.


Ричард Бах

Жинхэнэ хайрын түүхэнд төгсгөл гэж байдаггүй.

#Love #Celebrated #Quotation