“Боловсролын орчин дах хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйл”-ийн судалгааг хоёр жилийн хугацаатай хийн өнөөдөр үр дүнг танилцууллаа. Энэхүү судалгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам санаачлан, БШУЯ, ЭМЯ-тай хамтран, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийжээ.
Судалгаанд хот хөдөөгийн 51 сургуулийн 13-17 насны 3475 сурагчийг түүврийн аргаар хамруулжээ.
Судалгааны үр дүнгээс тоймловол:
Хоёр эмэгтэй сурагчийн нэг нь цахим орчинд танихгүй хүнтэй холбогдож хохирогч болох тохиолдол гарч буй нь судалгаагаар хамгийн анхаарах ёстой асуудал болоод байна. Өсвөр насны хүүхдүүдийн бие даан шийдвэр гаргах чадвар өндөр байгаа нь нөгөө талаас эцэг эхийн хараа хяналтыг сулруулж байна. Мөн алслагдсан сумдын хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулж, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг нэмэгдүүлэх шаарлагатай. Энэ мэт хүүхдийн эрх, хамгааллын асуудалд салбар дундын яамдын хамтарсан бодлого, шийдвэр зайлшгүй шаардлагатай байна гэж ХНХЯ-ны сургалт үнэлгээ,судалгааны институтын захирал Б.Батбаатар хэллээ.
Мөн судалгаагаар сайшаалтай үр дүн ч мөн гарсныг ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа онцоллоо. Тухайлбал 4 хүүхэд тутмын 3 нь сургуулийн орчинд аюулгүй байдал нь алдагдаагүй. Мөн хүүхдүүд нэгнийхээ эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авах ойлголттой байгаа эерэг хандлага ажиглагдаж байна гэв. Мөн гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага үүрүүлэхээс илүүтэй сэтгэл зүйчтэй холбож, туслан дэмжих үйлчилгээг үзүүлнэ гэв. Мөн Хүүхэд хамгааллын хуульд бүлэг болгон оруулсан цахим орчин дахь хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан хуульчилах ёстой гэв.
Энэхүү судалгааг 2010 оноос хойш гурван жил тутам хийж үр дүнг танилцуулж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх