Хэцүү үед уйлаад залгах, жаргалтай үедээ тэврээд инээмсэглэх найзтай байна гэдэг амьдралын бал бурам. Бүхний тухай энгүүн яриа өрнүүлж, итгэл хүндлэлийн дарвуулт завийг жолоодож явах тийм л хувь тохиолоор учирсан цөөн хэдэн хүн, хэн бүгдийн амьдралд бий нь гарцаагүй. Харин аливаа харилцааг сөрөг хандлагаараа унтраах токсик хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл худал мэдрэмжийг өгөх токсик найз дараах найман үйлдлийг нийтлэг гаргадаг байна.
Хил хязгаарыг үл хүндэтгэх
Эвлэж ойлгох, үл хүлээн зөвшөөрөх хоёрын тэг голд хил хязгаар бий. Аливаа харилцаа тодорхой цэг дээр оршдог. Харин удаа дараа байнгын давтамжтай хувийн орон зай руу тань зөвшөөрөлгүй халдаж буй бол энэ нь токсик найзын шинж юм. Таны үзэл бодол, шийдвэр, сонирхол, тэр байтугай үнэт цагийг тань үл тоомсорлож буй бол харилцаандаа дахин анхаараад үзээрэй
Хохирогчийн дүрд тоглох
Найзтайгаа үг, үзэл бодол зөрсний дараа та үргэлж буруутан болж үлддэг юм биш биз. Харин эсрэгээрээ найз тань хохирогчийн дүрд хувирдаг бол мөн л ялгаагүй харилцаагаа ахин нэг бодолцох ёстойг илтгэж буй. Тэр хүнд таны хэрхэх нь тийм ч чухал биш харин өөрөө хамгийн хүнд нөхцөлд байгаа мэт авирлах нь харилцааг сүйтгэдэг.
Бусдаас тусгаарлахыг хичээх
Өөр найзуудтайгаа уулзахад тань сөрж үг хаях, зөвхөн өөртэй нь л найзлахыг тулгах нь нөхөрлөлийг хамгийн токсик болгодог.
Байнга шалтаг тоочих
Үргэлж л ямар нэгэн зүйл болохгүй байна гэж гомдоллож, гагц өөрөө л завгүй, бүхний амжуулах гэж хичээж буй мэт авирлах нь нөхөрлөлийн үнэ цэнийг унагадаг.
Түрэмгий авирлах
Найзуудаа удирдаж цөм нь байх гэсэн оролдлого нь түрэмгий үйлдлээр илэрдэг. Хүссэн зүйлээ хийхэд тань саад учруулах эсвэл ямар нэгэн зүйлийг заавал хий гэж алсуур шантаажилах нь токсик найзын шинж. Байнгын шүүмжлэл, гэнэтийн ойлгомжгүй авир нь нөхөрлөлийн үнэ цэнийг бүдгэрүүлдэг.
Өөрийн үйлдлээ үл анзаарах
Тэд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхээс зайлсхийдэг. Өөртэйгөө ярилцаж, зөөлөн байхаас илүү бусад руу чиглэсэн харилцааг илүүд үздэг.
Эх сурвалж: Hackspirit
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх