Сүүлийн үед “My Demon” цувралаараа олноос сайшаал хүртэн, царайлаг чөтгөр гэх тодотголыг аваад буй жүжигчин Song Kang-г энэ удаагийн дугаартаа онцолъё. Бид түүнийг “Love Alarm”, “Sweet Home”, “Nevertheless” гэх киногоор нь сайн мэдэх билээ. Ингээд түүний амьдрал, алдрын замнал хэрхэн эхэлснийг сонирхуулъя.
Сун Кан нь 1994 оны дөрөвдүгээр сарын 23-нд Өмнөд Солонгос Улсад төрж өсжээ. Одоо 29 настай. Konkuk-ийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Өндөр нь 184 см. Төгөлдөр хуур тоглох дуртай бөгөөд унтахынхаа өмнө төгөлдөр хуураа тоглож тайвширдаг байна. Жүжигчин болох хүсэл нь Леонардо Ди Каприогоос үүсэлтэй. Леонардо Ди Каприогийн тоглосон “Титаник” киноны Жекийн дүрийг харсанаар жүжиглэх урам зориг авсан тухайгаа хуваалцаж байжээ.
“Love Alarm” ижил нэрт вэбтүүнээс сэдэвлэсэн цуврал ба Сун Каны анхны гол дүр. Уг цувралд сонгогдохдоо 900 хүнээс шалгарчээ.
Түүнчлэн 2020 онд Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний бренд болох “Banila Co”-ийн элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Сун Кан нь ирэх онд цэрэгт татагдах магадлалтай ба “Sweet Home 2” цуврал нь түүний цэрэгт татагдахаас өмнөх сүүлийн цуврал болно гэжээ.
Түүний инстаграмм хаяг: songkang_b
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх